Хотоо цэвэр байлгах гэсэн хүсэлтэй залуус санаачилга гаргаж, өөрсдөө хогоо цэвэрлэхээр шийджээ. Энэ санаачилгыг Э.Ивээлсайхан, Д.Ууганбаяр, Э.Оюунболд нар фейсбүүк хуудсаар хэлэлцүүлэг өрнүүлж гаргасан байна. Тэд “Хоггүй хот-2012” аян зохион байгуулж “Сайхан хотод амьдаръя” уриан дор өнгөрөгч амралтын өдрүүдэд хотын зарим хэсгийг хогноос нь салгав. Тэд фейсбүүк хуудсаар залууст хандан сайн дураараа энэ цэвэрлэгээнд оролцохыг уриалсан байна.
Ангилал: Үндэсний хөгжим
Арманигийн вант улс. Энэ нэрийг сонсохоор олон хүний ой тойнд үнэтэй, чамин брэндийн хувцас орж ирдэг. Тэгвэл энэ нэрний ард хувцаснаас илүү зүйл бий. Зочид буудал, зоогийн газрууд, цаг, үнэртэн гээд л.
Энэ бүхний цаана Жоржио Армани хэмээх загвар, бас брэндийн мастер бий. Анх эрэгтэй хослолоороо энэ салбарт хүч үзэхээр орж ирсэн Арманигийн бүтээлүүдийг 1980-аад онд залуу жүжигчин Ричард Гир “American Gigolo” киногоороо олны танил болгож байсан гэдэг.
WINNER
АНУ-д 100 метр тутамд хэт таргалалттай хүн тааралддаг гэдэг. Энэ нь түргэн хоол болон кока коланы “ач тус” гэдгийг эрдэмтэд баталсан. Гэтэл сүүлийн жилүүдэд монголчуудын хэрэглэдэг хоол, хүнсний нэр төрөл нэмэгдсэн, нөгөөтэйгүүр нийтийн биеийн тамир зэрэг идэвхтэй хөдөлгөөний хүчин зүйл үгүй болсоны улмаас илүүдэл жинтэнгүүд олширсон. Улсын клиникийн төв эмнэлгийн эмч М.Ундралтай илүүдэл жингийн талаар ярилцлаа.
Мэргэжилтнүүд хүний бие махбодь сөрөг нөлөөтэй тэмцэхийн тулд зарцуулсан үнэт бодисуудыг нөхөх, тамхи татах болон хөндлөнгийн хүний татсан тамхины утааны хорыг багасгах бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан тухай “Men’s Life” сэтгүүл мэдээлжээ.
УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөнийг шүүх тогтоогоод буй. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн З.Энхболдтой ярилцлаа.
“Роснефть” компани долоодугаар сард манай улсад нийлүүлэх шатахууны үнээ нэмсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тонн АИ-80 бензиний үнэ 41, АИ-92 21, дизель түлш 30 ам.доллараар буюу литр тутамдаа 55 орчим төгрөгөөр нэмэгджээ.
Засгийн газрын ордны баруун урд уулзвар буюу Жуулчны гудамжнаас хойш Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх замыг хаагаад байсан. Энэ сарын 24-нийг хүртэл хаах байсан уг замыг хугацаанаас нь өмнө нээжээ.
Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын Нагоя башё өчигдөр өндөрлөлөө.
Сүүлийн өдрийн барилдаанд манай бөх Харүмофүжи Их аварга Хакүхо М.Даваажаргалтай учраа тааран барилдаж, ёрикири мэхээр давсан юм. Ингэснээр озэки Харүмофүжи Д.Бямбадорж дээд зиндаанд гурав дахь удаагаа түрүүллээ.
Юмны үнэ нэмэгджээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ дахиад л нэмэгдчихэж. Ердөө дөрөвхөн хоногийн дотор 100 төгрөгөөр нэмэгдчихсэн байна гээд боддоо. Зарим газрууд нэмээгүй гэх ч нэг дэлгүүр, нэг зах дотор хоёр үнэ үйлчилж байдаг ажээ.