Тэсвэр, тэвчээр…Түүний дараа төгс “Гоо үзэсгэлэн”. Энэ бол Баллет. Баллетийг анх XV зууны сүүл XVI эхэн үеэр Италийн хааны ордонд бүжиглэдэг байжээ. Яваандаа Францийн хааны ордонд дэлгэрсэн байна. 1800 оны сүүл үеэр XIV Луйс, Парист баллетийн анхны мэргэжлийн Рояал академийг байгуулж байжээ.
Ангилал: Цэнгээнт бүжиг
Дэлхийн сонгодог бүжигт маш том өөрчлөлт хийсэн Оросын хөгжмийн мастер П.И.Чайковскийн цагаахан хун охид өдгөө 136 дахь жилдээ бүжиглэж байна.
Хүн төрөлхтний сонгодог бүжгийн санд өч төчнөөн бүжгэн жүжиг байдаг ч ертөнц дээрх бүх балетчид “Цагаан хун” болохыг мөрөөддөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ цагаан хун чухам юугаараа бүжигчин охидын зүрх сэтгэлийг соронздон татаж байдаг юм бол оо. Үүний учрыг олон хүн П.И.Чайковскийн хөгжмийн өнгө будаг, сэтгэлийн хурц хөдөлгөөн, өгүүлшгүй тансаг аялгуутай холбон тайлбарласаар байна.
Балет нь утга санаа үйл явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, урлагийн бусад төрөлтэй хослуулан бүтээдэг тайзны нийлмэл урлаг юм. Ballet гэдэг франц үгийн латин гарал нь ballo буюу би бүжиглэж байна гэсэн утгатай аж. Үйлдэл хөдөлгөөнийг хөг аянд тулгуурлан уран сайхны дүрээр илэрхийлэхийг бүжиг гэдэг. Харин сонгодог бүжиг нь дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементийг шингээснээрээ бусдаасаа ялгардаг.
11-р сарын 20 нд Оросын сонгодог урлагийн агуу бүжигчин Маяа Плисецкая 85 нас хүрч байна. Гайхалтай бишрэм энэ эмэгтэйн насны тэмдэглэлт ойг Парис, Москва хотуудад ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Тэрээр далан настай дэлхийн нэртэй тайзуудыг эзэгнэж явсан нь ёстой л нэг ид шидийн гэлтэй. Тийм ээ, Майя Плисецкая, тэр 80 насныхаа тэмдэглэлт ойгоор Морис Бежарын өөрт нь зориулан тавьсан “Аве Мария” балетыг бүжиглэж тайзнаа гарсан юм. Сонгодог бүжгийг ийм урт удаан бүжиглэнэ гэж түүхэнд үгүй билээ. Түүнд зориулж олон нэртэй бүжиг дэглээч бүтээлээ тавьж, түүний дүрээр дээд зиндааны загвар зохион бүтээгчид загвараа зохиож ирсэн. Олон арван шүлэгч, зохиолч, хөгжмийн зохиолчид чухамдаа гайхамшигтай энэ жүжүгчин эмэгтэйн гоо сайхан, авъяас чадварыг бишрэхийн хирээр шүлэг, аялгуугаа бичиж иржээ.
1944 онд Н.В.Кузнецова Улсын хөгжимт драматик театрт ажилласан бөгөөд урлагийн сургуулийн дэргэд бүжиг ангийг нээн хичээллэж жилийн дараа уг ангийг төгсөгчдөөс арван хүн театрт орж, бүжигт авьяас сонирхолтой жүжигчдээс нэмэгдэн 22 хүн бүхий бүжиг анги бий болжээ. Хөгжимт драмын бүжгийн жүжгээс гадна монгол ардын бүжиг, зөвлөлтийн олон үндэстнүүдийнбүжиг, сонгодог бүжиг оролцсон 59 бүжиг бүхий хөтөлбөртэй болсноор биеэ даасан анхны тоглолт “Бүжгийн үдэшлэг”- ийг тоглосон байна.
1945 онд Зөвлөлтийн мэргэжилтэн багш Ю.Рамановский ирж бүжигчдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх талаар хүчээ дайчлан ажилласны дүнд УГЖ Д.Болхүү, Ц.Дашдулам, Б.Гүрбазар нарын зэрэг олон сайн бүжигчид, Төрийн шагналт Ц.Сэвжид, Г.Долгорсүрэн зэрэг бүжиг дэглээчид гарсан байна. Романовскийн ардын ба сонгодог бүжгийн номерууд орсон бүжгийн үдэшлэг тоглуулсан нь түрүүчийн “Бүжгийн үдэшлэг”-ээс чанарын шинэ шатанд гарсан байлаа.
Балет гэсэн нэр томьёо ballare – бүжиглэж байна гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь бал буюу ардын бүжиг наадмаас үүсэлтэйг харуулж байгаа юм.
Балетын тухай эхлэхээс өмнө бүжиг гэж юуг хэлдэг тухай авч үзье. Үйлдэл, хөдөлгөөн хөг аянд тулгуурлан амьдралыг уран сайхны дүрээр илэрхийлдэг урлагийн хэлбэрийг бүжиг гэнэ. Харин балет нь утга санаа үйл, явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, дүрслэх урлаг зэрэг бусад төрөлтэй хамтран бүтээгддэг тайзны нийлмэл урлаг юм.
Сонгодог бүжиг дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементүүдийг шингээсэн бүжгийн урлагийн уран сайхны дүрээ илэрхийлэх гол хэлбэр юм.