Ангилал: Гоо сайхан

Германы Ваккен металь наадам 1990 оноос эхлэн жил болгон зохион байгууллагддаг бөгөөд энэхүү наадмын үеэр олон арга хэмжээ болдог ажээ. Жилд дунджаар 60,000- 70,000 роккер оролцдог энэ наадам 1998 оноос олон улсын роккеуудын наадам болжээ.

Энэ жилийн наадмын тасалбарыг түрүү жилийн 9-р сарын 29-оос эхлэн худалдаалсан бөгөөд 75,000 тасалбар худалдаалагдаж дээд амжилтаа эвдсэн гэнэ. Ингээд энэ жилийн наадам ямар болсныг хүргэе.

1926 онд Глэдис Пэрл Бэйкэрийн 3 дахь хүүхэд болон Лос-Анжелес хотод мэндэлжээ. Монрогийн төрсний гэрчилгээнд эцэг нь Эдвард Мортенсон гэж тэмдэглэгдсэн байдаг ч энэ нь эргэлзээтэй юм. Түүний ээж Глэдис 1924 онд Мартин Эдвард Мортенсонтой гэрлэсэн боловч жирэмсэн болохоос нь өмнө салжээ. Зарим намтар судлаач нар Глэдис охиндоо бутач хүүхэд хэмээн муу нэр зүүлгэхгүйн тулд Мортенсоны овгийг хэрэглэсэн гэж үздэг байна. Монро ч Мортенсоныг төрсөн эцгээ биш хэмээн үгүйгэж байсан ба бага байхад нь ээж нь жинхэнэ аав Чарльз Стэнли Гиффорд гэж хүний зургийг үзүүлсэн тухай ярьсан байдаг. Монрогийн ээж нь сэтгэл мэдрэлийн өвчин туссан тул ээжийн нь найз Грэйс Монрогийн асран халамжлагч болжээ. 1935 онд Грэйс гэрлэсэн бөгөөд Монрог Лос Анжелесийн хүүхдийн халамжийн төвд өгсөн аж. Монро 16-тайдаа ээжийнхээ гэрийн хөршийн хүү Жим Догертитэй гэрлэсэн байна. Үүний дараа гэрэл зурагчны нүдэнд өртөн сэтгүүлд зураг авхуулж эхлэв. Нөхөрт нь түүний моделийн ажил таалагдаагүй ба тэд гэрлээд 4 жилийн дараа салжээ.1950-иад оны дунд үеэс “Америкийн секс билэг тэмдэг” гэгдэх болсон бөгөөд өдгөө ч түүнийг шүтэн бишрэгчид олон байдаг. Монро гэдэг нь түүний ээжийн хуучин овог ажээ.

Forbes сэтгүүл кино ертөнцийн түүхэн дэх дэлгэцийн хамгийн тохирсон хосуудыг шалгаруулжээ. Ингэхдээ дэлхийн кино прокатаас хамгийн их ашиг орлого олсон гэх бүтээлүүдээс сонголт хийсэн байна. Рейтингийг “Бөгжний эзэн” киноны Лив Тайлер, Вигго Мортесен нар шалгарчээ. Энэ киног бүтээгчид нийтдээ 2.9 тэрбум ам.долларын ашиг олсон билээ.

Аварга Арни гэхэд л залуудаа тоглосон “Hercules in New York”, “Conan the Barbarian” зэрэг бүтээлээ одоо харахаасаа ч ичдэг гэжээ. Зарим нэгэн кино студи энэ хоёр киног цагтаа «чихэргүй өтгөн кофе» хэмээж байжээ. Ирээдүйд тэрээр Калифорнийн амбан захирагч болно гэж төсөөлөө ч үгүй.

Дуучин, хөгжмийн зохиолч, продюсер, жүжигчин, бүжигчин, зохиолч, загвар зохион бүтээгч гээд олон талын мэргэжил, мэргэшилтэй тэрээр “Малавийн сэргэн мандалт” хэмээх буяны байгууллагийг үүсгэн байгуулагч. Олон арван шагналын эзэн болсон бөгөөд тэдгээрийн дотор “Алтан бөмбөрцөг”-ийн хоёр удаагийн эзэн. 2006 онд дэлхийн хамгийн их цалинтай дуучны хувиар Гиннесийн дээд амжилтын номд орсон, харин 2008 онд шоу-бизнесийн хамгийн их ашигтай ажилласан эмэгтэй төлөөлөгчийн хувиар Форбс сэтгүүлээс гаргасан жагсаалтыг тэргүүлсэн. Мөн тухайн онд Рок-н-роллын алдрын танхимд нэрээ мөнхөлсөн байна. Ийнхүү Мадоннагийн бүх цаг үеийн зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.