Ангилал: Роман, Тууж

Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх өдөр буюу 9 сарын 1-нд оюутан залуустаа зориулан “Up music production”-оос урамжлал болгон зохион байгуулдаг “Хичээлийн дараа” супер шоу бямба гаригт болж өндөрлөлөө. Олон мянган залуусыг нэгэн дор цуглуулсан тус шоу 18.00 цагт эхлэх байсан ч 19.40-д эхлэсэн юм. Шоугаа тэсэн ядан хүлээсэн залуус цагаасаа хоцорч буйд нь нэлээдгүй бухимдан шүгэлдэж алга ташсан. Зарим нь Монголын тоглолт цагаасаа ямар эхлэх биш хэмээн тайван хүлээн зогсож байв.

Дөнгөж 19 настай гэхэд Селена Гомез Шоу бизнест өөрийн гэсэн давтагдашгүй орон зайгаа бий болгож чаджээ. Телевиз болон дуу хөгжмийн од, загварын ертөнцийн бизнес хатагтай, бас Жастины зүрхний “нөгөө тал”-ын хувьд Бийберчүүдийн атаархлыг төрүүлдэг нэгэн. Угийн шийдэмгий зантай тэрээр одоо Холливудын шинэ IT Охин болохоор зориг шулуудаад байгаа аж. Ийнхүү Селена Гомезын хүүхэд насны ховор нандин зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.

“Миний нууц хүү” жүжгээр уран бүтээлийн гараагаа амжилттай эхлүүлсэн “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид шинэ залуу үеийнхэн дундаа хамгийн шилдэгт тооцогддог. “Хайртай бол эргэж хараарай”, “Ээжийн дайсан” зэрэг үзэгч түмний таашаалд нийцсэн уран бүтээлүүдээрээ шаггүй сайн ур чадвартай жүжигчид гэдгээ таниулсан тус театрынхан тавдугаар сарын 17-27-нд Солонгосын Масан хотноо зохиогдсон Олон Улсын Театрын фестивальд эх орноо төлөөлөн оролцоод ирсэн юм. “Мөрөөдлийн театр”-ынхан Сингапур, Вьетнам, Хятад, Япон, Солонгос, Монголын уран бүтээлчид оролцсон энэхүү наадамд ардын аман зохиолоос сэдэвлэсэн бэр гуйх ёс, ан ав хийх, эрийн гурван наадам зэрэг үндэснийхээ зан заншил, ахуй амьдралыг харуулсан “Эрт урьдын цагт” жүжгээ толилуулжээ. Харин хөдөлмөрч залуус нутагтаа ирэнгүүтээ 6-р сарын нэгнийг тохиолдуулан ОХУ-ын зохиолч А.Губаревын “Их ид шидтэн” хэмээх жүжгээр бяцхан үзэгчдэдээ бэлэг барьсан юм.

Д.Оюунномин бүсгүйг загварын ертөнцийнхөн Нора нэрээр нь танина. Тэрээр 1983 онд төрсөн бөгөөд 2000 оноос эхэлж 12 дахь жилдээ загвар өмсөж байгаа юм. Тэрбээр Сингапурын алдарт “Diva models” агентлагт ажилладаг бөгөөд Миланы “Flash model management agency”-д харьяалагддаг. Сингапур орныг сурталчлах зураг авалтанд оролцож, дэлхийн томоохон хотуудын гудамжийг өөрийн зургаар чимсэн тэрбээр “Chanel”-ийн загварыг тайзнаа амилуулсан анхны Монгол модель юм. Нора өнгөрсөн жил “Cosmo”-гийн “Шилдэг модель” бүсгүйгээр шалгарч, эх орондоо өөрийгөө таниулаад авсан билээ. Өндөр бие, нийтлэг биш төрх нь түүний амжилтын гол зэвсэг юм.

Сүүлийн үеийн мэдээлэл гэвэл, өнгөрсөн 4-р сард Италийн алдартай брэнд болох “Alberta Ferretti”-ийн шоунд оролцжээ. Тавдугаар сард Хонконг дахь “Elle” сэтгүүлийн зураг авалтанд орсон аж. Мөн “Vidal” салоны загварын шоунд оролцох үеэрээ 5000 ам.доллараар урт үсээ тайруулан богинохон болгожээ. Хүн үсээ засуулах гэж үсчинд мөнгө төлдөг бол, Нора мөнгө авч үсээ тайруулсан нь энэ. Гэхдээ үнийн тал дээр нэлээд зөрөлдөж байж шүү. Энэ нь модель хүний үнэ цэнийг нэг талаар тодорхойлж буй хэрэг.

Америкийн жүжигчин Кэйт Хадсон, Наоми Воттс, Селена Гомес, Вайнона Райдер нар улаан хивсний ёслолд ирсэн байлаа. Венецийн кино наадмын “Алтан арслан” шагналын төлөө 18 кино өрсөлдөх бөгөөд найруулагч Пол Томас Андерсоны “Мастер” нэртэй бүтээл онцгой анхаарал татаж байгаа ажээ. Найруулагч Спайк Лийгийн бүтээл “Муу 25” баримтат киног ч хүмүүс тэсэн ядан хүлээж байна. Азийн кино урлагийг төлөөлж Японы Такеши Китано, Өмнөд Солонгосын Ким Ки Дук нар иржээ. Венецийн кино наадам анх 1932 онд болж байжээ. Энэ жилийн наадам 9-р сарын 8 хүртэл үргэлжлэх бөгөөд 21 эмэгтэй найруулагч оролцоно.

Ийнхүү Венецийн кино наадмын улаан хивсний ёслолын зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.

National Geographic-ийн долоо хоногийн шилдэг гэрэл зургийн энэ удаагийн тойм дэлгэр зуны хоёр ч сарын ажлуудыг багтааж байна. Урьдын адил эндээс ер бусын үзэсгэлэнтэй ан амьтан, сонирхолтой газар орон, үндэстэн ястан, хот хийгээд алс холын улс орныг шимтэн харж болно. Зураг болгоныг харж хичнээн удаан ч хамаагүй гайхширч, баярлаж, онгод ормоор…