Ангилал: Роман, Тууж

Монгол орны хамгийн өндөр уулс Алтай таван богдын оргилууд нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутагт, зарим хэсэг нь Монгол, ОХУ, БНХАУ улстай хиллэн оршидог. Таван богдод монголын хамгийн том мөсөн голууд болох Потанин, Александер, Гранейн мөсөн голууд байдаг. Алтайн нурууны ноён оргил нь ОХУ, Казакстаны хил дээр орших Белуха 4506м уул юм. Харин Монгол-Алтайн ноён оргил нь Хүйтэн 4374 оргил юм.