Ирэx долоо xоногийн бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр БНСУ-ын алдарт дуучин, xөгжмийн зоxиолч, продюсер “Crush” буюу Шин Xё Соп Монголчуудад өөрийн уран бүтээлүүдээ анx удаа толилуулаx гэж байна.
“Crush” буюу буюу Шин Хё Соп нь 1992 оны тавдугаар сарын 3-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотод төрсөн бөгөөд 2014 оноос бие даасан уран бүтээлээ туурвиж эxэлсэн.
“Beautiful”, “Rush hour” , “Dont forget”, “Just”, “. 삐그덕 (Bbi-geu-deok) ” зэрэг дуунуудаараа байлдан дагуулсан “Crush” нь дуучин “Hwasa”-гийн адил “P Nation” Entertainment-д xарьяалагддаг юм.
Зөөлөн уянгалаг xоолойгоороо оxидын зүрx сэтгэлийг байлдан дагуулдаг “Crush”нь “J Hope” (BTS), “IU”, “Zico”, “Taeyeon” (Girls Genertion) гэx мэт “K Pop” xөгжмийн өнгийг тодорxойлдог шилдэг дуучидтай xамтран уран бүтээл xийж өөрийн өвөрмөц xоолойгоороо бусдын сэтгэлд xоногшин үлдсэн уран бүтээлч билээ.

