Ангилал: Роман, Тууж

“Ертөнцийн Мисс-2013” наадам Москва хотод энэ сарын 3-нд эхэлсэн билээ. Энэхүү наадам ОХУ-д анх удаа зохион байгуулагдаж буй бөгөөд Москва хотын “Крокус Сити Холл” концертын их танхимд энэ сарын 9-нд болж өнгөрсөн юм.

Модны мастер Жеффро Уитттогийн гайхалтай бүтээлүүдээс сонирхуулж байна. Тэрээр Вашингтоны ойролцоох гол, цөөрмийн эрэг дээр шидэгдсэн модоор бүтээлээ туурвидаг бөгөөд түүний бүтээлийн ихэнх нь амьтадын модон сийлбэр, барималууд байдаг аж.

Монголын тайз дэлгэцийн урлагт амьдралаа зориулж яваа тэр ч утгаараа олны хүндлэлийг хүлээж ирсэн урлагийн гэр бүлүүдийн нэгийг СТА жүжигчин О.Бат-Өлзий, МУГЖ жүжигчин С.Сарантуяа нарын гэр бүл гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.

Цаг хугацаа харвасан сум шиг гялсхийн өнгөрч, хуучин оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж шинэ оноо угтах мөч хаяанд иржээ. Удахгүй болох шинэ жилийн арга хэмжээндээ ямар загварын даашинз өмсөх вэ? Энэ жилийн загварын чиг хандлагыг мэдэхийг хүсч байгаа биз дээ. Ингээд эрхэмсэг гоо бүсгүйчүүд та бүхэндээ шинэ жилийн даашинзны 2014 оны хамгийн шилдэг загваруудаас толилуулж байна.

Дөнгөж ярьж эхлэх гэж оролдож байгаа, хөлд ороод удаагүй бяцхан охин нэгэн рекламны зураг авалтанд орохдоо үнэхээр гайхалтай эгдүү хүргэм байж чаджээ. Тэрээр гурван удаагийн хувцас солилт, удаан хугацааны зураг авалтын ажиллагааны үеэр яг л модель шиг биеэ авч явж, бага зэрэг ядарч байгаагаа мэдэгдэж, эргэн тойрныхоо хүмүүсийн эгдүүг хүргэсээр нэг ч үл ойлголцсон зүйл гаргалгүй зураг авалтыг амжилттай дуусгасан байна.

Монголын олон сайхан бүсгүйчүүд эх орныхоо нэрийг дэлхийд тунхагласаар байгаа билээ. Тэдгээрийн амжилтын буухиаг үргэлжлүүлж “Андра” агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо энэ сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож эхний тавд шалгарч тусгай байрын шагнал хүртжээ.