Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ
Кино

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

Урлаг Урлаг25/09/2026Шинэчлэгдсэн:25/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Лос-Анжелес дахь Кино урлагийн академийн музейд аймшгийн киноны зуу гаруй жилийн түүхийг харуулах “The Horror Show” томоохон үзэсгэлэнг есдүгээр сарын 26-наас олон нийтэд нээнэ.

Үзэсгэлэнд “Halloween”, “Saw”, “Poltergeist”, “Psycho”, “The Shining”, “Alien”, “The Exorcist” зэрэг алдартай аймшгийн кинонуудад ашигласан хувцас, реквизит, баг, зураг төсөл болон бусад ховор эд зүйлсийг дэлгэхээр болжээ.

Үзэсгэлэнг готик, сэтгэлзүйн, шинжлэх ухааны, слэшер, шашны болон сүнсний аймшиг гэсэн зургаан үндсэн сэдэвт хувааж, төрөл тус бүрийн хөгжил, кино урлагт үзүүлсэн нөлөөг танилцуулах юм.

Онцлох үзмэрүүдийн нэг нь жүжигчин Бела Лугосигийн 1931 оны “Dracula” кинонд өмссөн, сэргээн засварласан жинхэнэ нөмрөг байна. Мөн “Bram Stoker’s Dracula”, “Blade”, “The Hunger”, “Sinners” зэрэг кинотой холбоотой үзмэрүүд готик аймшгийн хэсэгт багтжээ.

Сэтгэлзүйн аймшгийн хэсэгт “Psycho”, “The Shining”, “The Silence of the Lambs”, “Misery”, “Get Out”, “The Babadook” зэрэг бүтээлийг онцлох бол шинжлэх ухааны аймшгийн хэсэгт “Frankenstein”, “Alien”, “The Fly”, “The Thing”, “The Substance” киноны тусгай эффект, нүүр хувиргалт болон мангасын загваруудыг танилцуулна.

Харин слэшер киноны хэсэгт аймшгийн кино сонирхогчдын сайн мэдэх Майкл Майерс, Фредди Крюгер, Гоустфэйс, Арт алиалагч зэрэг дүрүүдийн хувцас, баг болон реквизитуудыг дэлгэхээр болжээ. Түүнчлэн “Halloween”, “A Nightmare on Elm Street”, “The Texas Chainsaw Massacre”, “Saw”, “It”, “M3GAN” зэрэг киноны үзмэрүүд багтсан байна.

Шашны сэдэвт аймшгийн хэсэгт “The Exorcist”, “Rosemary’s Baby”, “Suspiria”, “Hellraiser”, “Midsommar”, харин сүнсний аймшгийн хэсэгт “Poltergeist”, “The Ring”, “The Blair Witch Project”, “The Conjuring”, “Talk to Me” зэрэг бүтээлүүдийг онцлон танилцуулах аж.

Үзэсгэлэнгийн төгсгөлд зочид “The Blood Room” буюу “Цусны өрөө”-гөөр зочлох боломжтой. Энэ хэсэгт кино бүтээгчид дэлгэцийн бүтээлд цус болон аймшигт дүрслэлийг хэрхэн бүтээж ирснийг харуулах юм.

“The Horror Show”-ны зөвлөхөөр жүжигчин Уиллем Дефо, найруулагч Осгуд Перкинс, баримтат кино найруулагч Ариэль Баска, “Оскар”-ын шагналт нүүр хувиргалтын мэргэжилтэн Ховард Бергер зэрэг уран бүтээлчид ажиллажээ.

“The Horror Show” үзэсгэлэн 2026 оны есдүгээр сарын 26-наас 2027 оны долдугаар сарын 25 хүртэл Кино урлагийн академийн музейд үргэлжилнэ.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Констанс Ву “Галзуу баян Азиуд” цувралд киноны жүжигчдийн олонх эргэн ирнэ гэдгийг дуулгалаа

09/11/2026
Кино Урлаг

Жүди Денчийг “The Chronicles of Riddick” кинонд тоглуулахын тулд Вин Дизель завины дайтай том цэцгийн баглаа илгээж байжээ

09/11/2026
Кино Урлаг

 “Jimmy” кино Жеймс Стюартын дүр төрхийг дуурайсан ч жинхэнэ мөн чанарыг нь нээж чадсангүй

08/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жэйми Фоксын зохион байгуулсан арга хэмжээний үеэр зочин хутгалуулж, цагдаа нар түүний гэрт очжээ

09/11/2026

Констанс Ву “Галзуу баян Азиуд” цувралд киноны жүжигчдийн олонх эргэн ирнэ гэдгийг дуулгалаа

09/11/2026

Ник Жонас чихрийн шижин өвчнийхөө талаар илэн далангүй ярилаа

09/11/2026

Жүди Денчийг “The Chronicles of Riddick” кинонд тоглуулахын тулд Вин Дизель завины дайтай том цэцгийн баглаа илгээж байжээ

09/11/2026

Нийслэлийн “Улаанбаатар” театрын 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт боллоо

09/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.