Монголын рок, поп урлагт хэдийнээ өөрсдийн байр суурийг эзэлсэн “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-н С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Монголын нууц товчоо” , “Монгол нутаг мину”, “Монгол ээж” зэрэг 13 дуунаас бүрдсэн “Мөнх хөх тэнгэр” цомгийн албан ёсны нээлтийн хэвлэлийн хурал боллоо.
Уг хэвлэлийн хуралд МУАЖ, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ Б.Бямбабаяр, МУСГЗ, Ш.Гүрбазар нарын монголын рок поп, яруу найраг, дуу хөгжмийн салбарын алдартнууд оролцсон юм.