12 настайгаасаа эхлэн загвар өмсөж “Үнсгэлжин”, “Монголжингоо” гэх мэт олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож загварын гараагаа эхэлсэн И.Төгсөөг өдгөө монголын ард түмэн андахгүй мэддэг болсон билээ. Анх “Miss international-2005″ тэмцээнд оролцож, гуравдугаар байр буюу фото миссийн өргөмжлөл, 2009 онд “Miss friendship international” гэх 70 орны гоо бүсгүйчүүд оролцсон уралдаанаас эхний байр, 2010 онд “Miss Global beauty Queen” олон улсын наадмын мөн тэргүүн байрын шагнал, “Miss Mongolia” наадмын тэргүүн миссийн титэм зэрэг олон шагналуудыг гардаж байсан ажээ.
Ийнхүү мисс, загвар өмсөгч И.Төгсөөгийн үндэсний хувцастай үзэсгэлэнт зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.