Ангилал: Зураг

Бүсгүй хүн бүр гоо сайхан харагдахыг чин сэтгэлээсээ эрмэлздэг. Таны хайртай хүнийхээ сэтгэлийг булаах нууцлаг хүч юу болохыг мэдэх үү? Магадгүй тэр нь таны гар байж болох юм. Ихэнх эрчүүд эмэгтэй хүний гарыг нь хардаг гэж ярьцгаадаг.Сүүлийн үед хумсан дээрээ хүссэн бүхнээ уран зураг мэт урлаж, өөрийнхөө өнгө төрхийг илэрхийлэх болсон. Урлаг болтлоо дэлгэрч байгаа Nail Art-н бүтээлээс хүргэж байна.

Монголын хошин урлагийнхан халуун ам бүлээрээ хуран чуулж чаддаг гайхалтай уран бүтээлчид гэдгийн илэрхийлэл болж өнөөдөр гурван үеэрээ өнөр өтгөн хуран чуулж сар шинийн баяраа тэмдэглэцгээсэн юм. Өнгөрсөн 04 сарын 01-нд мөн л бүгд хуран чуулж “Хошин урлагийн их наадам”-аа хийцгээж байсан юм. Өнөөдөр болсон арга хэмжээнд хошин урлагийн ахмад жүжигчид болох МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Б.Батзаяа, МУГЖ Чаминчулуун, МУГЖ Туяа нар уригдан оролцсон бөгөөд Шинэ үе, Маск, ХТүц, продакшны уран бүтээлчид бүрэн бүрэлдхүүнээрээ оролцсоны зэрэгцээ бүгд үндэсний дээл хувцасаараа гоёцгоосон байсан юм.