Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Гэгээн Муза 15” олон улсын театрын наадмын шилдгүүд энэ сарын 30-нд тодорно
Нийгэм

“Гэгээн Муза 15” олон улсын театрын наадмын шилдгүүд энэ сарын 30-нд тодорно

Урлаг Урлаг24/08/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Poster5756816922020-08-24-10-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй драмын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн Муза 15” олон улсын наадмын энэ сарын 23-30-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Тус наадам энэ оны тавдугаар сард товлогдсон байсан ч "Covid 19" цар тахлын улмаас хойшилсон байсан юм.

“Гэгээн Муза 15” наадамд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээлүүд болон олон улсаас 12 орны уран бүтээлчид өрсөлдөж байна. Тодруулбал Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗОрон, ХБНГУ, Австри, Швейцарь, Украйн, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг улсын уран бүтээлчид, урлагийн байгууллагууд өөрсдийн шилдэг уран бүтээлүүдээрээ оролцож байна.

Дашрамд танилцуулахад драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг энэхүү наадмыг Олон улсын театрын өдрөөр, 2003 оноос зохион байгуулж эхэлсэн юм. Сүүлийн жилүүдэд наадмын давтамжийг хоёр жилд нэг удаа болгон өөрчилж, олон улсын хэмжээнд зохион байгуулдаг болсон билээ.

Ингээд та бүхэндээ наадамд нэр дэвшсэн уран бүтээлүүд болон ёслолын ажиллагааны онлайн цацалтын хуваарийг танилцуулъя.

– Моно жүжиг – 2020.08.23-24-ний өдөр

– Хөгжимт жүжиг – 2020.08.25-ны өдөр

– Хүүхдийн жүжиг – 2020.08.26-ны өдөр

– Хоёр хүний жүжиг – 2020.08.27-28-ны өдөр

– Драмын жүжиг – 2020.08.29-30-ны өдөр

– Хүүхэд оролцооны бүтээлийн шалгаруулалт – “Улаан хивсний баяр” 2020.08.30-ны Ням гарагийн 17.00-18.00 цагт, “Академийн шагнал гардуулах ёслол” 18.00-21.00 цагт болно.

ГЭГЭЭН МУЗА АКАДЕМИ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Үндэсний ялагч” моно жүжгийн улсын уралдаан ирэх сард болно

23/04/2026

Зая гэгээний хийдийн цогцолбор

23/04/2026

ФОТО: “Michael” намтарчилсан киноны нээлтээс

22/04/2026

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026

BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ

22/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.