Ази охидын зурагнууд
Ангилал: Зураг
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын урилгаар Азийн үндэсний хөгжмийн хамтлаг өнгөрсөн 10-р сарын 2-нд монголд ирж 10-р сарын 3-нд Монголын ард түмэндээ зориулж азийн үндэсний хөгжмийн гайхимшигт тоглолтыг толиулсан билээ. Тэрээр БНСАУ-н урлагийн их сургуулиас төрөн гарсан “Asian Music Ensemble” хамтлага Англи, Америк, Солонгос, Ветнам, Япон зэрэг дэлхийн томоохон улс орнуудаар өөрсдийн уран бүтээлийн тоглолтоо амжилттай зохион байгуулсаар ирсэн бөгөөд Монгол улсад анх удаагаа ирж тоглолтоо толилууллаа. Тоглолтын хөтлөгчөөр МУУГЗ Т.Сэр-од ажиллаж монголын болоод дэлхийн үндэсний хөгжмийн үүсэл гарал, хөгжил дэвшилийн талаар гайхалтай мэдээллүүдийг хүргэж тус тоглолтыг чимсэн бөгөөд түүний “Онгодын хууч” хэмээх бүтээлийг Asian Music Ensemble” хамтлага Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал уран бүтээлчид хамтран тоглож үзэгчдэдийн баяр бахдал омогшилыг бадраасан юм. Тус тоглолтын зохион байгуулагчаар Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, БНСУ-ын “СҮРИМ” соёлын сан, “Монгол глобал” групп дэмжигч байгууллагаар ГХЯ-ны Ази номхон далайн газар, “Бунза” центр, “Вансэмбэрүү” кафе нар ажилласан байна.
Сөүл хотноо болсон PSY-н үнэгүй тоглолтыг 80 мянган иргэд үзэж сонирхжээ. Тоглолтын өмнө эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж байгаа дуучин PSY-ийн тоглолтонд зориулан Сөүл хотын захиргаанаас метро, автобусуудыг шөнийн 02.00 цаг хүртэл үйлчлэх шийдвэр гаргасан билээ.
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин МУГЖ Т.Баяраа, уртын дуучин Ч.Дорж, О.Анхчимэг нарын хамтарсан “Хүйн холбоот” хэмээх ардын урлагийн гайхимшигийг мэдрүүлсэн тоглолт энэ сарын 28-нд ганцхан удаа боллоо.
Тус тоглолтоороо Баруун монгол, Халх, Буриад гэсэн үндсний урлагийн гурван төрлийн уран бүтээлүүдээс үзэгчдэд тоилиулсан нь үзэгчдийг үнэхээр гайхшруулж чадлаа.
Тоглолтын ерөнхий найруулагчаар МУУГЗ Л.Эрдэнэбулган, туслах найруулагчаар Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын найруулагч П.Урнаа, удирдаачаар МУСТА Д.Нямдаш, Р.Ганбат нар ажиллажээ. Тоглолтонд Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжимчид, дуучид, бүжигчид, үндэсний хөгжмийн “Угсаатан” хамтлага МУГЖ Т.Баяраа, уртын дуучин Ч.Дорж, О.Анхчимэг нартай хамтран тоглосон юм.
Ийнхүү “Хүйн холбоот” хэмээх ардын урлагийн гайхимшигт тоглолтын фото зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.
Монголын рок поп урсгалд нэгэн шинэ түүхийг бичиж “Монгол поп” хэмээх урсгалыг дэлгэрүүлсэнийг нь төр түмэн хүндэтгэж “Төрийн соёрхолт” хүртээсэн Д.Болдын олны танил эрхэмүүдтэй авхуулсан гэрэл зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.
“Шинэ Үе” продакшны бүтээл “Азгүйтэл чи баяртай” хошин шоу тоглолтын зурагнууд
Төр түмэн олныхоо хүндэтгэлийг хүлээсэн “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд Төрийн соёрхолтынхоо найрыг нижгэр хийжээ. Түүний найранд рок попынхон хүндтэй зочид байхын зэрэгцээ төрийн нэр нөлөө бүхий эрхмүүд ч хүрэлцэн иржээ. Харин рок попынхон төрийн соёрхолтынхоо найранд ая дуугаа өргөж хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөцгөөжээ.
Хөөрхөн монгол охидын зурагнууд /цуврал-4/
БНСУ-ын BIG STAR Entertainment-ын шинээр гарч ирж буй BBde Girl охидын хамтлагт монгол ээж, солонгос аавтай “Lyulin” хэмээх монгол охин дуулдаг ажээ. Тэрээр хамтлагтаа реппэрийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд түүний тухай БНСУ-ын мэдээллийн сайтад бичихдээ“1991 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд ээж нь 2003 онд монгол улсын ерөнхийлөгчийн тогоочоор ажиллаж байжээ. Түүний бага эгч монголд супер модель бөгөөд том эгч нь монгол улсын волейболын шигшээ багийн тамирчин, нагац ах нь монголын алдартай хошин шогийн жүжигчин байдаг гэжээ.
Түүний дуулдаг “BBde Girl” хамтлагийн хувьд Nana, Son Nana, Christine, E-sea, Li-v болон Lyulin (Монгол) нарын зургаан гишүүнтэйгээр уран бүтээлээ туурвидаг гэнэ. Монгол охин Lyulin солонгосын интернет ертөнц болон солонгосын шүтэн бишрэгчдийн дунд “Монгол гүнж” хэмээх нэрийг аваад байгаа аж.
Мөрөөдлийн театрын ганц сор нь болоод байгаа залуу жүжигчин Дөлгөөний зурагнууд