Ангилал: Зураг

Өвөр Монголын соёлын өдрүүд өчигдрөөс (09.17) эхэлсэн бөгөөд энэ сарын 21 хүртэл үргэлжлэх билээ. Соёлын өдрийн арга хэмжээнд урлагын тоглолт, уулзалт, ярилцлага, үзэсгэлэн, эмч нарын үзлэг оношлогоо, кино өдрүүд зэрэг арга хэмжээнүүд буй.

Загвар өмсөгч, “Catwalk” хамтлагийн дуучин О.Пүрэвдулам загвар болоод урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнээ бий болгож чадсан нэгэн билээ. Тэрээр өөрийн гэсэн өвөрмөц эротик дүр төрхтэй түүний зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.

Монгол Улсад анх удаа хувцас загвар, гоо зүйн чиглэлээр дагнасан телевиз болох “Fashion Channel” албан ёсны нээлтийн ажил­лагаагаа 09 сарын 08нд “Нүхт” цогцолборт хийсэн билээ. Нээлтийн ажиллагааны үеэр эх орон­доо төдийгүй олон улсад өөрийн бүтээлээрээ танигд­сан загвар зохион бүтээгчид бүтээлээсээ сонирхуулсан юм. Мөн Монголын хамгийн том өндөр өсгийтийг танил­цуулжээ. Энэхүү аварга бү­тээл нь дөрвөн метр урттай байсан бөгөөд гуталтай хос­лох бусад хэрэглэлийг ч том хэмжээтэй урласан байжээ. “Мон­голын загварын суваг” нь загварын ертөнцөд хамаа­рах 20 гаруй булантай байх бөгөөд эх орныхоо төдийгүй дэлхийн загварын ертөнцийн мэдээ мэдээлэл, бүх төрлийн контентийг 24 цагийн турш тасралтгүй хүргэх ажээ. Ийнхүү “Fashion Channel”-ийн албан ёсны нээлтийн зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.

Энэ 9-р сарын 29, 30-нд 15 жилийнхээ ойн тоглолтыг хийхээр бэлтгэж байгаа, Монголын анхны хөвгүүдийн хамтлагуудын нэг “Номин Талст” тэртээ 16 жилийн өмнө зохиогдож байсан “Бид” дуугаа шинэчлэн дуулж, шинээр клип хийлгэснийг тус хамтлагийн фенүүдэд хүргэсэн билээ. Асгарсан их бороон дунд шөнөжин бүжиглэх залуусыг харуулсан анхныхаа клипээр үзэгчдэд хэзээний танил болсон энэхүү дууны шинэ клипэнд “Номин Талст” хамтлагтай өнгөрсөн хугацаанд хамт байж, уран бүтээл туурвиж ирсэн олон уран бүтээлчид, урлаг соёлын одод тоглосон юм. Тэгвэл тус клипний фото зурагнуудаас та бүхэндээ хүргэж байна.