Ангилал: Зураг

Поп дуучин Риана өөрийн нэрийн шинэ үнэртэн гаргаснаа танилцуулав. Лондоны Фрасерийн харшид болсон танилцуулах арга хэмжээнд оролцсон эхний 400 хүнд үнэртнээ хямдралтай үнээр буюу 86 фунтээр худалдсан байна.

“Reb’l Fleur” нэртэй уг үнэртэн 50-200 мг хэмжээтэй бөгөөд вискиний өнгөтэй аж.“Эмээ маань намайг “Ребел” гэж дуудаг байсан. Би түүнд зориулж ямар нэг зүйл хийхийг үргэлж мөрөөдөж ирсэн учраас үнэртнээ ингэж нэрлэсэн” хэмээн дуучин ярьжээ. Уг үнэртэн улаалзгана, усан үзэм, тоор, нил цэцэг болон Хавайд ургадаг хибискус цэцгийн найрлагатай юм байна.

Женнифер Лопез ээлжит кинондоо тоглохоор Лос Анжелос хотын төвд хүрэлцэн иржээ. Гайхалтай ногоон өнгийн урт платье өмссөн дуучин, жүжигчин эмэгтэйг өөрийн тансаг машинаасаа инээмсэглэн бууж ирэхэд нь бүгдийн харц түүн дээр тусч байжээ.

Хамгийн сайн үүрдийн найз, хамгийн шилдэг найз, үхэн үхтлээ нөхөрлөх сайн нөхөр, хамгийн дотны найз гэхчилэн тэднийг юу ч гэж нэрлэдэг бай хамаагүй хамгийн чухал нь тэр таны амьдрал дахь хамгийн чухал, хамгийн хүндэт, нөлөө бүхий хүний нэг. Улиран өнгөрсөн цаг хугацааны турш тэр хэзээд дэргэд чинь байж, шилдэг зөвлөгч, шилдэг тайтгаруулагч, шилдэг хамтрагч бас шилдэг шүүмжлэгч байж ирсэн. Танд, надад мөн таны найзад, найзын тань найзад гээд хорвоогийн бүх хүнд сэтгэлээ онгойтол ярилцдаг, зовлон жаргалаа хуваалцдаг хамгийн сайн найз хэзээд байдаг.