Британий зохиолч Ian Fleming-ийн бүтээсэн Британий тагнуулын албаны нууц туршуул James Bond-ын тухай өгүүлсэн нийт 23 кино гараад байгаа.
Хамгийн сүүлийн, 2012 онд нээлтээ хийх Bond 23 киног эс тооцвол бусад 22 кино нийтдээ 4,809,157,447 долларын орлого олоод байгаа. Энэхүү алдарт эрхмийн дүрийг дэлгэцнээ амилуулсан жүжигчид гэвэл нэг Академи, гурван Алтан Бөмбөрцөг шагналт, Шотландын жүжигчин Sean Connery, Австралийн жүжигчин George Lazenby, Английн жүжигчин Roger Moore, Уэльсын жүжигчин Timothy Dalton, Ирландын жүжигчин Pierce Brosnan, Английн жүжигчин Daniel Craig нар юм.Тэгвэл нэрт тагнуулчийн дүрд сонгогдсон ч тодорхой шалтгааны улмаас энэхүү гайхалтай дүрийг амилуулахаас татгалзсан арван жүжигчинтэй дараах жагсаалтаас танилцацгаая.
Cary Grant – 1961
Татгалзсан шалтгаан: 58 настай Cary өөрийгөө энэ дүрийг бүтээхэд хэтэрхий хөгшдөнө гэж үзжээ.
Richard Burton – 1959, 1961, 1968
Татгалзсан шалтгаан: Түүнд киноноос олгох хөлс таалагдаагүй.
Burt Reynolds – 1968
Татгалзсан шалтгаан: Burt Bond-ыг Британи хүн байх ёстой гэж үзсэн байна.
Adam West – 1970
Татгалзсан шалтгаан: Burt Reynolds-ын адилаар Adam ч бас Bond-ын дүрийг Британи хүн бүтээх ёстой гэж үзжээ.
Clint Eastwood – 1971
Татгалзсан шалтгаан: Алдарт Clint Eastwood ч бас Bond-ыг Британи хүн хэвээр нь үлдээхийг хүссэн байна.
Liam Neeson – 1994
Татгалзсан шалтгаан: Энэ үед Liam эйкшн кинонд тоглохыг хүсэхгүй байжээ.
Colin Farrell – 2004
Татгалзсан шалтгаан: Colin-ы хувьд тэрээр үзэгчид түүнийг James Bond болохыг хүсэхгүй гэж бодсон байна.
Hugh Jackman – 2005
Татгалзсан шалтгаан: Нэг төрлийн дүрд тоглохыг хүсээгүй явдал мөн маш шахуу хуваарь нь түүнийг энэ дүрээс татгалзахад хүргэжээ.
Ewan McGregor – 2005
Татгалзсан шалтгаан: Ewan ч мөн адил нэг төрлийн дүр бүтээхээс залхсан байжээ.
Gerard Butler – 2009
Татгалзсан шалтгаан: Gerard Bond-ын дүрийг бүтээх нь түүний карьерыг унагана гэж үзсэн байна.