Ангилал: Зураг

“Make up” гэдэг бол гоо сайхнаа улам бүр тордож тодруулах нэг хэрэгсэл юм. Тиймээс make up сонирхдоггүй эмэгтэй хүн гэж ховор. Өөрийгөө сайхан харагдуулж, түүнээсээ таашаал авна гэдэг эмэгтэй хүн бүрийн дуртай зүйл. Ингээд Монголынхоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хамгийн шилдэг make up бүхий зургийн түүврээс хүргэж байна.

Сүүлийн үед залуус амьд хөгжим тэр дундаа рок, альтернатив урсгалыг илүүтэй сонирхож таашааж буй. Үнэхээр ч рок поп нийтийн дуу гэх хоёр тусдаа хуваагдсан урлагийн уйтгартай, нэгэн хэвийн дүр зургийг яах аргагүй шинэ залуу үеийнхэн өөр өөрсдийнхөөрөө өөрчилж байна. Тэдний нэг болох дуучин Сонор буюу “рок” тодотголтой Мөнхсайханы том охин тун удахгүй шинэ уран бүтээлээрээ сонсогч фенүүддээ бэлэг барих нь ээ. Түүний шинэ уран бүтээл нь “Say say” нэртэй аж. Ингээд та бүхэндээ дуучин Сонорын хувийн зургийн цомгоос хүргэж байна.

“Universe Best Songs” наадмын Гран-при шагналтан нэвтрүүлгийн хөтлөгчтэй гадаадад аялж, дуртай дуучныхаа тоглолтыг үздэг уламжлалтай. Тиймээс уламжлал ёсоор “шилдгийн шилдэг” болсон дуучин А.Хишигдалай, “UBS” телевизийн телевизийн хөтлөгч П.Одгэрэлийн хамт Парисыг зорин аялж амраад иржээ.

Playboy сэтгүүлийн нүүрийг чимсэн фото модель Энхмаагийн зураг нэг хэсэг ихээхэн олны анхаарал татсан билээ.​Энгийн хэрнээ өхөөрдөм төрхтэй фотомодель Энхмаа амьдрал дээрээ ч ийм байдалтай. Ингээд түүний хувийн зурагнаас хүргэж байна.