Улсын драмын эрдмийн театрын 2012 оны шилдэг бүтээл “Тэнгэрийн хүү” жүжиг дахин тайзнаа амилах гэж байна. “Гэгээн муза” наадмаас шагналын хур буулгасан, найруулагч Н.Наранбаатарын бүтээл тус жүжгийг өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш драмын театрын тайзнаа тоглох юм. Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан тус жүжгийг дахин үзэх хүсэл театрын уран бүтээлчдэд байнга ирдэг тул ийнхүү урын сан дахь шилдэг жүжгээ ойр ойрхон тоглож, үзэгчдийн мэлмийг баясгахаар болжээ.“Тэнгэрийн хүү” дахин тайзнаа
Ангилал: Театр
“ТВ коктейль” хамтлагийн тайзны анхны уран бүтээл “Хоёр ертөнцийн буудал” драмын жүжиг дуурийн театрт нээлтээ хийсэн өнгөрсөн амралтын өдөр урлаг, спортын алдартнууд нэгэн дээвэр доор цугларсан “олон одод”-той үдэш байв.
“ТВ Коктейль” хамтлагийнхан өчигдөр УДБЭТ-ын алтан тайзнаа анхны драмын жүжгээ өлгийдөн авлаа. Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг нэрнээсээ эхлээд л үзэгчдийн сонирхолыг татсаар байсан билээ.
Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгээс сэдэвлэсэн Зуун Чухал Сэдэв нэвтрүүлгийн эхний дугаарт Х.Баттулга уригджээ. Өнөөгийн нийгэмд энэ нэвтрүүлэгтэй адил олон олон сайхан нэвтрүүлгүүдийг үзэгчдэд бэлтгэн үзүүлэх ариун үйлсийг эхлүүлсэн Б.Лхагвасүрэн. Ану нарт ажилын өндөр амжилт хүсэн ерөөж нэвтрүүлгийн та бүхэндээ хүргье…
Гомбын Равдан Монгол улсын гавъяат жүжигчин(2002). Хуучнаар Лүн сумын “Цагаан байшинт” гэдэг газар төрсөн. Багшийн сургууль, УБДС-ийн кино драмын анги төгсгөсөн. 1975 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж К.Гольдоны “Хоёр эзний ганц зарц”, А.Вампиловын “Ууган хүү”, Ч.Чимэдийн “Маш нууц”, В.Шекспирийн “Гамлет”, Д.Намда-гийн “Эрдэмтний яриа” Хамзагийн “Баян, борлог хоёр”, В.Розовын “Аз жаргалын эрэлд” зэрэг 30 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, “Сахиул уу, сахиус уу”, “Адаг шүдний зөрөө”, “Сүүдэр”, “Би нисэх дуртай”, “Алтан шонхор”, “Тод магнай”, “Удам” зэрэг 20 гаруй уран сайхны кинонд тогложээ.
1942 онд УГЖ, 1945 онд Ардын жүжигчин 1946 онд “Ах дүү нар” жүжгийн зохиол бичсэний учир Төрийн шагнал хүртсэн. Урлаг судлалын ухааны доктор. Эрдмийн ажил: Монгол ардын урлаг дахь театрчилсан зүйлүүд.
Зохиолч, найруулагч, урлаг судлаач, орчуулагч Эрдэнэбатын Оюун. /1918.02.03-2001.06.23/. Тэрээр 1934 онд Улаан-Үд хотын рабфакт, 1957-1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд аспирантурт суралцсан. 1936 онд Гэгээрлийн яаманд орчуулагч, 1936 оноос Улсын төв театрт найруулагч, зохиолч, орчуулагчаар, 1962 онд “Монгол кино” нэгтгэлд уран сайхны удирдагч, 1968 оноос УДЭТ-т уран сайхны удирдагч, 1975 оноос Монголын урлагийн ажилтны холбооны даргаар ажиллажээ.
Камертон 2 шоу IV шат – Дугаар 1 – 5
Жавхлан чононгоо 4-р хэсэг /Jawhlan chonongoo 4/
Жавхлан чононгоо 3 /Jawhlan chonongoo 3/
Жавхлан чононгоо 2 /Jawhlan chonongoo 2/
