Ангилал: Чуулга

Авьяаслаг Монголчууд 2016 шоу нэвтрүүлгийн дөрөв дэхь дугаар өнөөдөр Монгол HD телевизээр цацагдаж байна. Уудам цэнхэр тал, уужим цэнхэр тэнгэрийг эрхгүй санагдуулдаг уртын дуу яахын аргагүй сэтгэл хөдөлгөх юм. Монгол хүн бүрийн зүрхэнд хүрч чадах хүч уртын дууны шуранхайд бий. Тэгвэл өнөөдрийн оролцогч дундаас онцгойрч уртын дууны гайхамшигийг мэдрүүлсэн оролоцгч М.Дүгэрсүрэн байлаа. Ингээд түүний үзүүлбэрийг хамтдаа сонирхоцгооё.