Францын TF1 телевизээр гуравдугаар сарын 9-ний өдөр цацагдаж олны хүртээл болсон, “The Voice 8” шоун дээр франц бүсгүй монгол дуу дуулж, шүүгчид төдийгүй үзэгчдийг гайхшруулжээ. Тодруулбал, өдгөө 41 настай Лили Юнг бүсгүй Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэж байсан баруун монголчуудыг эр, эм, хүүхэд гэлтгүй хомроглон устгаж, бууж өгсөн иргэдийг тараан суурьшуулж үгүй хийсэн харамсалтай түүх буюу эх орныхоо хил хязгаар газарт алслагдан амьдарч, элэг нэгтнээ үгүйлсэн цөөнх түмний гансрал, нэхлийн дуу гэгддэг “Жаран цагаан адуу” дууг дуулсан байна. Тус шоуны шүүгчдээр Жюльен Клерк, Mика, Сопрано, Женифер нар ажилласнаас Лили Юнг шүүгч Жюльен Клеркийг сонгон, түүний багт орж, шоугаа цааш үргэлжлүүлэхээр болжээ. Түүний дуулахыг сонссон дөрвөн шүүгч дөрвүүлээ эргэн харсан байна.
Ангилал: Чуулга
Bayarjargal vs. Nasanbuyan – “Anhnii hair” – The Battle – The Voice of Mongolia 2018
”The Voice of Mongolia-2018”: Л.Насанбуян- ”Another Love”
“Дэлхийн мисс-2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор тодорсон Ц.Энхжингийн танилцуулга видео цацагдлаа. Тэрээр Их Британийн Кэмбрижийн их сургуулийн Урлагийн сургуулийг интерьер, дизайны мэргэжлээр төгссөн. Италийн Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан боловсрол өндөр бүсгүй юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард эх орондоо ирсэн бөгөөд өөрийн үүсгэн байгуулсан “Eden Design” компанид олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг аж.
Одоогоос таван жилийн өмнө Шанхай хотноо болсон “Авьяаслаг хятадууд-2011” шоунд Өвөрмонголын Хөлөнбуйраас оролцсон бяцхан хүү Б.Уудам “Алсад суугаа ээж” дууг дуулж, үзэгчид төдийгүй шүүгчдийг уйлуулсан билээ. Эцэг эхээ хар багадаа алдсан хүү тухайн үедээ дэлхийг нов ногоон өвсөөр бүрхдэг шидэт бэх зохион бүтээхийг мөрөөдөж явдгаа ярьсан юм. Хожим нь хүү мориор дэлхийг тойрох хүсэлтэй хэмээн хүсэл мөрөөдлөө уудалсан.
Монголын кино урлагийн салбарт өөрийн нэрийг өндөрт өргөж яваа “Фантастик” продакшны “Зүрхний хилэн” бүрэн хэмжээний уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа билээ. Үзэгчдийн тэсэн ядан хүлээж буй тус киноны ёсны трэйлэрийг та бүхэндээ хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Жавхлан хаврын чуулганыг төрийн ордонд бус Бурхан Халдун дээр эхлүүллээ. Тэрээр хаврын хуралдааныг нээсэн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ард түмнээ даатгахаар Бурхан Халдуныг зорьсон юм. Чуулганы танхимд бус уулын оройд байхыг чухалд үзсэн эрхэм гишүүн Бурхан халдунд хүрч, ард түмэндээ хандан хэлсэн үгээ цахим сүлжээнд байршуулжээ.