Ангилал: Чуулга

“B” продакшнаар овоглон “Lonely night” дуугаар олны танил болсон чадварлаг дуучин Э.Агиймаа өдгөө үрийн зулай үнэрлэн, гэр бүлтэй болсон билээ. Түүний хувьд дөнгөж 19 насандаа дуучин Д.Болдын студитэй гэрээ байгуулан өвөрмөц хоолой, өнгө төрхөөрөө дуучдаас ялгаран олонд танигдсан нь саяхан мэт санагдана. Тэрээр “Lonely night” дуугаа нэгэн тоглолтон дээр дуулахдаа этгээд гэмээр бүжиглэсэн нь олны анхаарлыг татжээ.

Монголын хөвгүүдийн анхны хамтлаг “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдыг өдгөө хүн болгон танина.

Тэрбээр урлагийн гэр бүлээс гаралтай түүний өвөөг АЖ, Төрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян гэдгийг бид сайн мэддэг. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан дуучин Д.Болдод Төрийн шагнал хүртээсэн юм.