Ангилал: Эдийн засаг

Нэгэн үед хүн бүр л хос дуучдын дуунд дурлаж, дуучид нь бас хоорондоо дурлалцаж байх үед өөрсдийн өнгө төрхөөрөө эрхгүй ялгарч гарсан дуучид бол Р.Амарбаясгалан, Г.Нарантунгалаг нар. Хослон үерхээгүй ч хосоороо чадамгай уран бүтээлүүд туурвин хит болгож чадсан дуучдын маань “Чамдаа би хайртай шүү” дуу 2006 оныг донсолгож байсан. Зохиолын дууны ертөнцөд өөрсдийн байр сууриа тамгалж чадсан дуучид маань сүүлийн үед нам гүмхэн болоод буй.

МҮОНТВ-ийн бүтээсэн “Хэцүү анги” телевизийн олон ангит киноны Зулаагийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Ганчимэг урлагийнхны сүрддэг, өндөр босготой гэгддэг УДЭТ-ын босгыг алхаж оруутаа л шинэхэн жүжгүүдийн гол дүрд тоглож, акулуудыг ардаа орхиж чадсан сүрхий нэгэн гэдгээ харуулаад байсан. Гэвч тэрбээр драмын алтан тайзаа орхиж, “Хувьсал” хэмээх айлд орсон.

Өөрийнхөө дуу хоолойг ОХУ-ын БОЛЬШОЕ ТЕАТР-ын алтан тайзнаа цуурайтуулж агуу яруу найрагч Пушкинтэй гадаад төрхөөрөө тун адилхан энэ дуучин үнэхээр их таалагдлаа хэмээн оросын үзэгчдээс өндөр үнэлгээг авч, магтуулж байсан дуучин Б.Гомбо-Очир Монголын дуурийн урлагийн залуу үеийн хүчтэй төлөөлөл юм.

МУГЖ У.Уранчимэг дуулна ч , бүжиглэнэ ч, жүжиглэнэ түүний авьяас ундраад л байна уу гэхээс дундардаггүй ээ. Энэ их авьяас билгийг өөртөө шингээсэн жүжигчин бүсгүйг үзэгч фэнүүд нь “сайхан бүсгүй, авьяаслаг” хэмээн магтдаг.

Тэрбээр “Хувьсал” прокдашнд харьяалагдах болсноосоо хойш дэлгэцийн уран бүтээлд ханцуй шамлан орох болсон. Атганд үлдсэн эрдэнэ бүтээлээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгохоор завгүй яваа.

Нэгэн үе Монголын кино урлагт мандаж, шинээр гарсан кино бүрт дүр бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан сэтгүүлч мэргэжилтэй, жүжигчин О.Цэнгэл урлагтаа эргэн ирсэн билээ. Оюутан байхдаа л “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” зэрэг нэлээд хэдэн кинонд өөрийн дүрүүдийг чадварлаг бүтээсэн.

“Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс А.Баярцэцэг жүжигчин Б.Амарсайханы араас холливүүдэд үнэлэгдэх болсон гэдгийг уншигч та дуулсан биз ээ.

“Марко Поло” кинонд тоглож буй. Тэрбээр кинонд сонгогдсон тухайгаа “Манай Монголын жүжигчид авъяас ур чадвар өндөр. Харин миний тухайд хэлний мэдлэг том давуу тал болсон болов уу гэж би бодож байна. Дээрээс нь Монгол хүний өргөн шанаа буюу миний дүр төрх илүү ойр байсан юм болов уу” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан удаатай.

Бодибилдингийн мисс Б.Солонго хэмээх бүсгүй сүүлийн үед телевизийн дэлгэцээр амралтын өдөр бүр гарах болсон. Төгс галбирынхаа нууцыг олонтой хуваалцах дуртай тэрбээр цахим ертөнцөд ч тун идэвхтэй байдаг нэгэн.

Түүнийг цахим хуудас хэдийнэ 50 мянга гаруй лайк цуглуулаад амжсан. Харин мисс бүсгүйн хувцаслалт өдөр ирэх тусам л задгайрсаар байна. Учир нь мисс Соко өөрийнхөө хөх, өгзөг хоёрыг олонд гайхуулах тун дуртай бололтой.

“Зүүдний гуйлга” шүлгийнхээ утга агуулгыг тайлбарлаж суухдаа Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам ийн бухимджээ.

Тэрбээр урьд нь “Бид бүгдээрээ гуйлгачид” хэмээн хэлж байсныг нь сануулсан сэтгүүлчийн асуултад “Яахав даа, адилхан ядарсан улс байж бид нэг нэгнээ гуйлгачин гэж их хэлэх юм. Бүр гутаан доромжилж, зүхэж хэлдэг гээч. “Зүүдний гуйлга” шүлгийг бадаг бадгаар нь тасалж авч үзвэл их утга учиртай. “Араг үүрсэн ижийг минь зэрэглээн дундаас ургуулж өгөөч” гэсэн мөр бий. Амьд байхад нь хий хоосон юманд мөргөж, зул өргөөд л будда, христ ч гэнэ үү.

Яруу найрагч Л.Өлзийтөгс уншигч олондоо нэгэн гэнэтийн бэлэг барьжээ. Тэрбээр өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсыг өнөөдөр нээсэн юм.

Одоогоор уг хуудсыг 2500 гаруй хүн дэмжсэн байна. Фэйсбүүк хуудас нээхийг түүний нөхөр зохиолч Г.Аюурзана нөлөөлсөн гэнэ. Уншигч авхай та “Үзэхийн хязгаар”, “Хотын үлгэрүүд”, “Толинд туссан будда”, “Тэнгэрт ургадаг модод” номыг нь унших дуртай бол түүний Өлзийтөгс Лувсандорж фэйсбүүк хаягаар нь зочлоорой.

“Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар”, “Аравт”, “Улаан дөрвөлжин” кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээн амжилттай тоглож үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ авсан.

УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг тайзаа орхисон билээ. Тэрбээр Монголын урлагийн залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгээр томилогдон ажиллаж байв. Өнгөрөгч оны есдүгээр сард Бээжин хотод эрдэм сурахаар хүлгийн жолоо залсан билээ.