Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»“Монгол Эгшиглэн” хамтлагийн хандивын тоглолт болно

“Монгол Эгшиглэн” хамтлагийн хандивын тоглолт болно

Урлаг Урлаг05/05/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mongol4562415182012-05-05-19-53[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 103 дугаар зарлигийн 2-т зааснаар “Улс үндэснийхээ оюуны биет ба биет бус өв үнэт зүйл, зан заншилыг өвлөх, хадгалах, хамгаалах, судлах, сурталчилах хөдөлгөөнүүдийг өрнүүлэхийг нийт ард иргэд, айл өрх, төрийн ба төрийн бус байгуулллага, урлаг соёлын болон бүх шатны  боловсролын байгууллагын ажилтнуудад уриалсугай.” зарлигийн хүрээнд: “Монгол Эгшиглэн” хамтлаг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриан дор “Бид Монгол Хүүхдүүд – 2012” нэртэй өөрсдийн бие даасан гурав дахь тоглолтоо хандив өргөх зорилгоор Монгол бөхийн өргөөнд 2012 оны 05 дугаар сарын  31-нд 12:00, 16:00 цагуудаас хийхээр болжээ.

Тус хандивын тоглолтоо “Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-ийн мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасгийн сахиурын 5-н өрөөг шинээр бий болгон тохижуулах, сахиуруудын сэтгэл зүйн байдал, байрлах орчныг сайжруулах үндсэн зорилготойгоор /ЭХЭМҮТ-ийн техникийн давхар болох 4 давхарын 2 зааланд тус өрөөнүүдийг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулж өгөх гэнэ.

“Бид Монгол Хүүхдүүд-2012” тоглолтын ерөнхий санаачлагчаар “Эгшигийн учиг” ТББ, ерөнхий зохион байгуулагчаар Монголын урлагийн залуучуудын холбоо, хамтран зохион байгуулагчаар www.urlag.mn,  www.zaluu.com сайтууд ажиллаж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллаж байгаа ажээ.

Ийнхүү “Монгол Эгшиглэн” хамтлагийн хүүхдүүд нь 4-5 настайгаасаа эхлэн монгол ардын дуунуудаас дуулж “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” нэртэй ардын дууны цомгоо 2009 онд гаргаж байжээ. Тус цомог нь хот хөдөөгийн орон нутгийн сургуулийн өмнөх насны болон ЕБС-ийн сурагчид, хүүхэд багачуудад үндэсний урлаг, ардын дуугаа сурах хүсэл эрмэлзэл, дур сонирхлыг бий болгон, дагаж дууриан дуулахад ач холбогдолтой цомог болж чадсан ажээ.

Монгол Эгшиглэн хамтлаг нь:

·         2010 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Үндэсний уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая ” нэртэй тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор,

·         2011 оны 05 дугаар сарын 25-нд “Бид Монгол Хүүхдүүд” нэртэй тоглолтыг Ерөнхийлөгчийн тамгын газар ивээн тэтгэн, Ерөнхийлөгчийн ивээл дор тус тус амжилттай зохион байгуулж байжээ.

Энэхүү тоглолтын билет нь 10.000 мянган төгрөгөөр худалдаалагдах бөгөөд хүүхэд багачууддаа зориулж билет бүрт бэлэг дагалдуулах гэнэ. Тэрээр билет  авсан хэн боловч “Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриан дор зохион байгуулагдаж байгаа “Монгол Эгшиглэн” хамтлагийн хандивийн тоглолтонд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж бодит хувь нэмэрээ оруулж байгаа юм.

Тоглолтын зохион байгуулах комисс

Дэлгэрэнгүй мэдээллийг: 50044441, 88004147, 89004147, 96635200, 98118232дугаараас лавлан уу?

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.