Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»УДЭТ-ын Уран сайхны удирдагчаар Б.Хишигзаяа ажиллана
Театр

УДЭТ-ын Уран сайхны удирдагчаар Б.Хишигзаяа ажиллана

Урлаг Урлаг05/11/2024Шинэчлэгдсэн:05/11/2024Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын Уран сайхны удирдагчаар Б.Хишигзаяа томилогджээ. Тус театрын захирал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар театрын Захиргааны зөвлөл буюу удирдлагын багийн шинэ бүрэлдэхүүнийг томилохдоо түүнийг тус албан тушаалд томилжээ.

Сонирхуулахад, УДЭТ-ын Уран сайхны удирдагчаар Б.Хишигзаяагаас өмнө Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж нарын уран бүтээлч тус тус ажиллаж байв.

Б.Хишигзаяа нь 2000-2005 онд ОХУ-ын Кемеровын соёл урлагийн академийг найруулагч, багш мэргэжлээр төгссөн. 2008 онд БНСУ-ын Урлагийн үндэсний их сургуульд ур чадварын багшаар, 2009 онд ОХУ-ын Бүх оросын театрын нийгэмлэгт театрын жүжигчнээр, 2012 онд ОХУ-ын Никита Михалковын кино академид кино жүжигчнээр тус тус мэргэжил дээшлүүлжээ. Мөн 2005 оноос СУИС-ийн Театрын урлагийн сургуульд багшаар ажилласан байна.

Тэрбээр найруулагчаар:

  • 2005 А.Арбузов “Эрхүүгийн түүх” уянгын драмын жүжиг – найруулагч /СУИС/
  • 2006 А.Арбузов “Эрхүүгийн түүх” жүжиг – найруулагч /ОХУ-ын Кемерово хот/
  • 2006 Б.Галаарид “Суудал” метафор жүжиг – туслах найруулагч /УДЭТ/
  • 2006 Өркээнь Иштваан “Тотынхон” эмгэнэлт хошин жүжиг – туслах найруулагч /УДЭТ/
  • 2006 Бурхан багшийн дүйчин өдрийн буяны тоглолт – найруулагч
  • 2006 Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа – туслах найруулагч
  • 2006 Ш.Гүрбазар “Аксиом буюу нотлох албагүй үнэн” жүжиг – туслах найруулагч /ДБЭТ/
  • 2006 “Театр -Мода 2006” хувцас загварын театрчилсан тоглолт – ерөнхий найруулагч /ДБЭТ/
  • 2007 С.Маршак “Муурын байшин” хүүхдийн жүжиг – найруулагч /Дорноговь аймгийн “Саранхөхөө” театр/
  • 2007 “Далд уянга” тайлан тоглолт – найруулагч /Дорноговь аймгийн “Саранхөхөө” театр/
  • 2007 “Соёолж” СУИС-ийн оюутнуудын тайлан тоглолт /СУИС/
  • 2008 Х.Андерсен “Лусын дагина” хүүхдийн жүжиг – ерөнхий найруулагч /УДЭТ/
  • 2009 К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн драмын жүжиг – ерөнхий найруулагч /УДЭТ/
  • 2010 Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжиг /СУИС/
  • 2010 О.Николаев “Дурсгалын захидлууд” бүжгийн уян хатны жүжиг – эмээгийн дүр /ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Кранштат, Вязьма, Дмиров гэх мэт дайны дурсгалт хотууд/
  • 2012 Ц.Мандах “Солгой харандаа” хүүхдийн хөгжимт драмын жүжиг – ерөнхий найруулагч /Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театр/
  • 2013 Е.Э.Шмитт “Бурханд илгээсэн захидал” нэг хүний драмын жүжиг – ерөнхий найруулагч /УДЭТ/
  • 2014 Хилийн 0285 дугаар ангийн “Эх орны цэрэг” мюзикл тоглолт – найруулагч /Баян-Өлгий аймаг/
  • 2015 Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн ялалтын бамбарыг ОХУ-д хүлээлгэн өгөх ёслол – найруулагч /ОХУ-ыын Ташанта хот/
  • 2015 Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын тоглолт – найруулагч, хөтлөгч /ОХУ-ын Кош-Агач хот/
  • 2016 “Ногун-Галт чулууны нууц” хүүхдийн жүжиг – зохиолч, найруулагч /”UB palace”/
  • 2017 “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг – зохиол, найруулагч /УДЭТ/
  • 2017 Чун Яо “Сюэко бүсгүй” нэг хүний драмын жүжиг – найруулагч /СУИС/
  • 2017 Ц.Хүрэлбаатар “Бурхан мартсан тавилан” пластик жүжиг – найруулагч /БНХАУ-ын Шанхай хот/
  • 2017 Ц.Хүрэлбаатар “Бурхан мартсан тавилан” пластик жүжиг – найруулагч /ОХУ-ын Санкт-Петербург хот/
  • 2017 Монголд театрын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт – найруулагч /Соёлын төв өргөө/
  • 2017 С.Михалков “Гурван бяцхан тоорой” жүжиг – найруулагч /”Бамбуу” театр/
  • 2018 Панфилова Режкова “Шившлэгтэй зургийн нууц” жүжиг – найруулагч /СУИС/
  • 2019 К.Гольдони “Худалч” инээдмийн жүжиг – найруулагч /СУИС/
  • 2019 Юүзо Ямамото “Мизуки бүсгүй” драмын жүжиг – найруулагч /СУИС/
  • 2019 “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг – найруулагч /ОХУ-ын Эрхүү хотын Хүүхэд, залуучуудын театр/
  • 2020 Д.Баттөмөр “Трио” МУСК – туслах найруулагч
  • 2021 ОХУ-ын Кубаны Казакуудын найрал дууны хамтлаг, “Алан” чуулгын бүжгийн хамтлагийн Монгол дахь айлчлан тоглолт – зохион байгуулагч /Соёлын төв өргөө/ зэрэг уран бүтээлд тус тус ажиллажээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмыг олон улсын шүүгчид шүүнэ

15/05/2025
Театр Урлаг

“Асарын өндөр” түүхэн жүжгийг УДЭТ-ын тайзнаа ганцхан удаа тоглоно

15/05/2025
Театр Урлаг

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.