Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Өнөөдөр Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТ үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойн өдөр
Театр

Өнөөдөр Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТ үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойн өдөр

Урлаг Урлаг12/11/2024Шинэчлэгдсэн:12/11/2024Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох УДЭТ үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой тохиож байна.

Монголд гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж, соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм. Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэн товчооны 50-р тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдсан билээ.

Орчин үеийн мэргэжлийн театрыг байгуулахын тулд ОХУ-аас театрын найруулагч, багш, зураач, хөгжмийн зохиолчдыг урьж жилийн хугацаатай курс нээн ажиллуулсаны үр дүнд С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр орчин үеийн мэргэжлийн театр Монголд үүд хаалгаа нээсэн түүхтэй. Ийнхүү Монгол оронд орчин үеийн мэргэжлийн театр буй болж Монголын үндэсний соёлын түүхэнд, нүүдэлчин ардын оюуны ертөнцөд нэгэн шинэ хуудас нээгдсэн юм. Энэ цагаас хойш Монголын театрын мэргэжлийн уран бүтээлчдийн хэд хэдэн үе өсөж өндийн, хаана ч, хэзээ ч давтагдашгүй түүхийн баялаг өв уламжлалаа хойч үедээ үлдээж уран бүтээлээ туурвиж байна.

Тус театрын урын санд түүхэн болон орчин үеийн гэх мэтчилэн төрөл бүрийн үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүд хүндтэй байрыг эзэлдэг бөгөөд үндэсний болон гадаадын зохиолчдын уран бүтээл олон урсгал, арга барил, хэлбэр төрх, өнгө будгийг илэрхийлэн тоглосоор байдаг.

Энэхүү ууган театрын оролцоотойгоор Монгол улсын олон аймаг, хотуудад мэргэжлийн театр үүсэн бий болж, өнөөг хүртэл үзэгч түмэндээ үйлчилж байдаг бөгөөд сонгодог хөгжим, дуу бүжиг, ардын болон орчин үеийн дуу бүжгийн урлагийг мэргэжлийн түвшинд хүртэл нь өсгөн бойжуулж хүүхэд залуучуудад зориулагдсан урлагийн байгууллагуудыг үүсгэн байгуулж тусгай бие даасан мэргэжлийн урлагийн байгууллага болтол нь бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэн, оролцож байлаа. Үүний бодит баримт Дорнод, Ховд, Баян-Өлгийн театрууд, Улсын цирк, Улсын хүүхэлдэйн театр, Улсын хүүхэд залуучуудын театр, ДБЭТ зэрэг болно.

Драмын театрын гадаад харилцаа хэр өргөн хүрээтэй болохыг түүний урын сангаас, гадаадад аялан тоглосон тоглолтуудаас монголын тайзнаа ажиллаж байсан гадаадын уран бүтээлчдийн үйл ажиллагаанаас тодорхой харж болох юм.  Тус театр нь 1933 оноос ОХУ, Хятад, Унгар, Герман, Польш, Солонгос зэрэг улс оронд айлчилан тоглож, олон улсын уралдаан тэмцээнд I, II байруудыг эзэлж байсан юм. Монголын тайзнаа Орос, Хятад, Япон улсын театрын уран бүтээлчид айлчлан тоглож байсан бөгөөд ОХУ-ын Буриад, Халимаг зэрэг улсын театруудтай байнгын харилцаатай хамтран ажиллаж байдаг билээ. Манай уран бүтээлчидтэй Орос, Хятад, Англи, Франц, Солонгос, Швед, Литва, Серби, Харвот, Герман улсын багш уран бүтээлчид ирж ажиллаж байсан бөгөөд театрын урын санд Софокл, У.Шекспир, Ж.Б.Мольер, К.Гольдони, Н.Гоголь, А.П.Чехов, А.Островский, Хуа Финь, И.Тыл, П.Аборахамас, Б.Брехт, А.Папаян, П.Панчев, А.Брента, Р.Тагүр, И.Жаммак, Г.Лорка, Ж.П.Сартр, О.Нил, А.Чейз, Г.Уильямс, Г.Габбе, Т.Вертенбейкер, А.Грин, Г.Ибсен, К.Манье, В.Хюго, Л.Толстой Д.Намдаг, Ч.Лодойдамба, Д.Мягмар, Ч.Чимид, Д.Батбаяр, С.Жаргалсайхан, Б.Лхагвасүрэн, Ц.Балдорж, Ш.Гүрбазар, Б.Цогнэмэх зэрэг зохиолчдын 400 гаруй сор бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд шинэ уран бүтээлээр баяжуулж бүтээн туурвисаар байна.

Ташрамд сонирхуулахад, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон ба 1981 онд Улсын драмын академик театр, 1994 онд Үндэсний жүжгийн академик театр, 2002 онд Улсын драмын эрдмийн театр хэмээн нэрлэсэн түүхтэй.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Улсын драмын эрдмийн театр ажлын байранд суурилсан жүжигчин бэлтгэнэ

13/05/2025
Театр Урлаг

ФОТО: Улсын хүүхэд, залуучуудын театрын бүтээл “Ромео, Жульетта” сонгодог жүжгээс

13/05/2025
Театр Урлаг

“Театрт эрэлттэй хүн” ном “мэндэлжээ”

13/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шалгаруулалт эхэллээ

14/05/2025

“Үндэсний номын баяр-2025” болно

14/05/2025

19 дэх удаагийн Венецийн архитектурын биенналь эхэллээ

14/05/2025

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.