Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»УДЭТ шинэ жилээр хайрыг “дуулна”
Театр

УДЭТ шинэ жилээр хайрыг “дуулна”

Урлаг Урлаг18/11/2024Шинэчлэгдсэн:18/11/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Шинэ жилийн уур амьсгал орсон өдрүүдээр УДЭТ-ын уран бүтээлчид хайрын тухай шинэхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барихаар боллоо.
Тодруулбал, Нобелийн шагналт зохиолч Харольд Пинтерийн “The lover” жүжгийг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар энэ сарын 27-нд УДЭТ-ын тайзнаа тоглох аж.
Зохиолч, найруулагч, жүжигчин гэсэн театрын урлагийн үндсэн гурван талбарт бүтээн туурвиж, орчин үеийн театрын үзэгдэл болсон Английн домогт уран бүтээлч Харольд Пинтерийн “The lover” жүжиг анх 1963 онд теле жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрч, хожмоо дэлхийн олон оронд тайзны жүжиг болон тавигджээ.
Найруулагч Н.Наранбаатар уг жүжгээс сэдэвлэн “Өчигдөр” хэмээх жүжгийг 2014 онд найруулан тавьж байв. Харин энэ удаа УДЭТ-ын олон бүтээлийн хөдөлгөөний найруулагчаар ажилласан, найруулагч Г.Ган-Очир “Хайр хэнд хэрэгтэй вэ” гэсэн тодотгол дор, цоо шинэ найруулгаар үзэгчдийн хүртээл болгох юм.
Найруулагч Г.Ган-Очир “Орчин үеийн залуус хайрыг юу гэж ойлгож байна. Хайрын утга учир өнөөдөр юу болж хувирав гэдгийг хөгжим болоод хөдөлгөөний хэлээр үзэгчдэд хүүрнэнэ” хэмээсэн. Жүжигт УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал, О.Майдарравжаа, Ц.Рагчаа, Б.Золзаяа нар тоглох юм байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өнөөдөр жүжигчин Ш.Жавхлангийн төрсөн өдөр

29/10/2026
Театр Урлаг

Жүжигчин Э.Намуун “Амьтны ферм” жүжгийн гол дүрээр тайзнаа эргэн ирлээ

29/10/2026
Театр Урлаг

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан

28/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиам Нисоны тоглосон “The Mongoose” кино дэлгэцнээ гарч эхэллээ

30/10/2026

“Heated Rivalry” цувралын од Коннор Сторри “Ghost Rider” кинонд эсрэг дүр бүтээж магадгүй

30/10/2026

“Blackpink”-ийн Жисү “Addicted” шинэ дуугаа цацлаа

30/10/2026

Сон Хе Гё “Stand” агентлагтай онцгой гэрээ байгууллаа

30/10/2026

Сэр Иан Маккеллен: Бид хагас зуун жилийн өмнө хүсэл тэмүүлэл дүүрэн залуу жүжигчид байхдаа анх танилцаж байлаа

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.