Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын уралдаан болно
Сонгодог урлаг

XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын уралдаан болно

Урлаг Урлаг09/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Сонгодог урлагийн хөгжлийг дэмжигч Ц.Пүрэвдорж сан”-гаас Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари, романс дуулаачдын олон улсын VI уралдааныг арванхоёрдугаар сарын 13-17-нд зохион байгуулахаар болжээ.

Өнөө жилийн уралдааны нийт шүүгчдийн бүрэлдэхүүний 80 орчим хувь нь гадаадын мэргэшсэн дуурийн уран бүтээлчид байхаараа онцлог аж. Тодруулбал, Итали, Япон, Орос, Хятадаас олон улсын шүүгчид хүрэлцэн ирж, уралдааныг шүүх юм байна.

Түүнчлэн өнөө жил Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, XX зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн мэндэлсний 95 жилийн ой тохиож буй. Мөн Монгол Улсад мэргэжлийн дуучин бэлтгэж эхэлсний дэг сургалт 60 жилийн ойтойгоо золгож байна. Эдгээр тэгш ойг тохиолдуулан Монголоос төрөн гарч байгаа шилдэг авьяаслаг дуучдыг дэлхий дахины шүүгч, уран бүтээлчдэд таниулахад энэхүү уралдааны гол зорилго оршиж буй аж.

Ари, романс дуулаачдын олон улсын VI уралдааныг арванхоёрдугаар сарын 13-17-ны хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд хаалтын тоглолтыг УДБЭТ-т уламжлал ёсоор симфони найрал хөгжимтэй зохион байгуулах ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Монгол сонгодог” гала концерт толилууллаа

21/08/2026
Сонгодог урлаг Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Эллиотт Гулд 88 нас хүрлээ

29/08/2026

Улсын хүүхэд залуучуудын театр намар цагийн нээлтээ “18 дахь хаврын хайр” драмын жүжгээр хийнэ

29/08/2026

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.