Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуурь»Энэ амралтын өдрүүдэд “Тэнгэрийн элч” түүхэн дуурийг толилуулна
Дуурь

Энэ амралтын өдрүүдэд “Тэнгэрийн элч” түүхэн дуурийг толилуулна

Урлаг Урлаг26/12/2024Шинэчлэгдсэн:26/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДБЭТ-ын уран бүтээлчид олон энэ амралтын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 28, 29-нд “Тэнгэрийн элч” түүхэн дуурийг толилуулна.

“Монголын нууц товчоо”, Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэн, Монголын түүх, уламжлалаа хойч үедээ үнэн зөвөөр ойлгуулж, өвлүүлэн уламжлуулах зорилготойгоор бүтээсэн үндэсний эл дуурийн цомнолыг Л.Даваасүрэн, Б.Энхтуяа, хөгжмийг Ардын жүжигчин А.Энхтайван бичиж,  ерөнхий продюсероор УДБЭТ-ын захирал, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, ерөнхий найруулагчаар С.Баттулга, ерөнхий удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, ерөнхий хормейстероор Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Дашбямба, балетмейстераар М.Нямтайван, туслах найруулагчаар Б.Мэндбаяр, зураачаар Ж.Болортүвшин, хөтлөх найруулагчаар Б.Цэрэндаваа нар ажиллажээ. Дуурийн гол агуулга нь “Мөнх тэнгэрийн элч” хэмээн өргөмжлөгдөж явсан эзэн Чингис хааны итгэлт анд Боорчийн үнэнч сэтгэл, эр хүмүүний нөхөрлөлийг харуулсан түүхэн сэдэвт бүтээл юм.

Тэмүүжин /баритон/ – Э. Бумхүү

Боорчи/тенор /- Б.Батжаргал, М.Даваадорж

Өэлүн үжин /меццо Сопрано /- Ж.Энхмаа, Б.Уранзолбоо

Наху баян /басс баритон/ – С.Батэрдэнэ, Ж.Бямбажав

Оюутсэцэн/сопрано/ – Б.Энхнаран, Г.Энхнаран

Хэрлэнжин Гоо /меццо сопрано/ – М.Дариймаа, Т.Чулуунчимэг

Бөртэ сэцэн /сопрано/ – С.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэтуяа

Хасар /тенор/ – Г.Шижирболд, Ө.Цэрэнчунт

Бэлгүдэй /баритон/ – Э.Отгонбат, Б.Монголхүү

Гарьдхүү /тенор/ – Б.Гомбо-очир, Д.Эрдэнэ-очир

Хадаан /сопрано/ – Ө.Уянга, Б.Одонзаяа

Болдтөмөр /баритон/ – Л.Болдцэрэн, Б.Шинэбаяр

Таргудайн 1-р туршуул /тенор/ – Н.Чулуунхүү, Б.Хонгор

Таргудайн 2-р туршуул /басс баритон/ – Б.Алтанхуяг, Э.Мөнхтөр зэрэг уран бүтээлчид тоглохоор бэлтгэл ажлаа хангажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Сициль арлын Грек задгай театрт Монголын баритонууд хамтдаа гоцлон түүх бүтээв

30/07/2026
Дуурь Урлаг

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026
Дуурь Урлаг

Баярсайханы Батжаргал Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Валентин, Валентина хоёр” зохиол тайзнаа амилна

11/09/2026

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэж байна

11/09/2026

Гэрэл зурагчин Б.Ирээдүй бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулна

11/09/2026

“Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” ном уншигчдад хүрлээ

11/09/2026

Хён Бин “Made in Korea 2”-т илүү ширүүн төрхтэйгөөр эргэн иржээ

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.