Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»“Анир” поп оркестрын ээлжит сонгодог тоглолт “Classic Night with Anir”
Сонгодог урлаг

“Анир” поп оркестрын ээлжит сонгодог тоглолт “Classic Night with Anir”

Урлаг Урлаг16/01/2025Шинэчлэгдсэн:16/01/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Анир” поп оркестрын ээлжит сонгодог тоглолт “Classic Night with Anir”. Энэ удаагийн тоглолт нь дэлхийн сор болсон хоёр бүтээлийг нэгэн тайзнаа тоглоно гэдгээрээ онцлогтой.

Оросын суут хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжим судлаач, шүүмжлэгч Николай Андреевич Римский Корсаковын алдарт бүтээл “Шахерезада” симфони сюит болон БНХАУ-ын Хэ Жан Хао, Чен Ганг нарын хамтран бүтээсэн “Хос эрвээхэй” хийл, симфони найрал хөгжимд зориулсан бүтээлүүд нь Өрнө, Дорнын үндэсний хөг аялгууг сонгодог хөгжимд нийцүүлэн зохиогдсон бөгөөд энэ нь хөгжимчнөөс нилээд ур чадвар шаарддаг бүтээлүүд билээ.
90 минут орчим үргэлжлэх энэ тоглолтоос дорнын болон өрнийн соёлын өнгө аяс, хөг аялгууг харьцуулан сонсох болон хөгжимчидийн ур чадварыг харах боломжтой.
Хос эрвээхэй
Хятадын Ромео Жульетта гэдгээрээ алдартай Эмгэнэлт хайрын түүхийг өгүүлсэн энэхүү хөгжмийн зохиол нь 1959 онд зохиогджээ.
– Цаоцяотин ахан дүүсийн тангараг өргөсөн нь
– Интай гэрлэлтийн эсрэг тэмцэх нь
– Булшны өмнө эрвээхэй болсон нь хэмээх ” хэсгээс бүрдэнэ. Хятадын үндэсний хөгжмөөр хөгжимдөх арга барилыг хийл хөгжимд авч хэрэглэснээрээ Хятадын болон дорнын хөгжмийн гайхалтай хослол болж чадсан. Энэ нь тухайн цаг үедээ маш сонирхолтой бас шинэлэг байснаас гадна ямар ч хөгжимөөр орлуулан тоглоход оригинал нот өөрчлөгдөхгүй тоглох боломжтой байсан учраас дэлхийд алдартай болсон.
“Шахерезада” симфони сюита
Николай Римский – Корсаков 1888 онд Арабын 1001 шөнийн үлгэрээс сэдэвлэн энэхүү 4 ангит симфони сюитээ бүтээжээ.
– Тэнгис ба Синдбадын хөлөг онгоц
– Календар хунтайж
– Залуу ханхүү ба гүнж
– Багдад дахь наадам гэсэн үндсэн дөрвөн ангиас бүрддэг.
Шахерезадаг сонссон хүн бүхэн 1001 шөнийн үлгэрийн ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр бодож зохиосон нь 19-р зууны сүүл үеийн симфони бүтээлүүдэд байдаггүй эрч хүчтэй өвөрмөц хэмнэлтэй болсноороо алдартай. Энэ нь тухайн үеийн симфони оркестрын хэв маягийг эвдэж цоо шинэ өнгө төрх нэмэж чаджээ.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

“Макбет” дуурийг дахин тайзнаа амилуулна

16/04/2026
Сонгодог урлаг Урлаг

“Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн “Novel Melody” тоглолт маргааш болно

15/04/2026
Сонгодог урлаг Урлаг

Г.Нандинцэцэг залуу хөгжимчдийн олон улсын уралдаанаас гуравдугаар байрын шагнал хүртлээ

07/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Киану Ривзийн анхны роман Японы шагналд нэр дэвшлээ

21/04/2026

“Elden Ring” тоглоомоос сэдэвлэсэн кино 2028 онд гарна

21/04/2026

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026

Жисүгийн хууль ёсны төлөөлөгч мэдэгдэл гаргалаа

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.