Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо
Кино

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг18/02/2025Шинэчлэгдсэн:18/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

78 дахь удаагийн BAFTA шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гараг/2025.02.16/-т Их Британийн нийслэл Лондон хотын “Royal festival hall” танхимд болж өндөрлөлөө.

BAFTA буюу Британийн кино академийн шагнал гардуулах эл ёслолыг Английн жүжигчин Дэвид Теннант хөтлөн явуулсан бөгөөд өнгөрөгч 2024 онд Их Британийн кинотеатруудаар гарсан бүтээлүүдийн дундаас шилдгийг шалгаруулаад байна.

Энэ жилийн BAFTA-д нэр дэвшигчдийн жагсаалтыг өнгөрсөн сарын 15-ны өдөр танилцуулж, хамгийн олон төрөлд нэр дэвшсэн киногоор 12 төрөлд нэр дэвшсэн “Conclave” болон 11 төрөлд нэр дэвшсэн “Emilia Pérez” кино тодорсон юм.

Тэгвэл ням гарагт зохиогдсон шагнал гардуулах ёслолын үеэр Ромын папын талаар өгүүлдэг “Conclave” болон Унгарын архитектор Ласло Тотын намтар түүхийг өгүүлсэн “The Brutalist” кино уг наадмын гол шагналуудыг хүртжээ. Мөн хамгийн олон шагнал хүртсэн кинонуудаар ч тодорсон бөгөөд тус бүр дөрвөн шагнал хүртсэн байна.

2025 оны BAFTA наадмын шагналтнуудыг танилцуулъя.

  • Шилдэг кино –  “Conclave”
  • Шилдэг Британийн уран бүтээл – “Conclave”

  • Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин – Майки Мэдисон (“Anora”)
  • Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин – Эдриен Броуди (“The Brutalist”)

  • Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин – Зои Салдана (“Emilia Pérez”)

  • Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин – Кийран Калкин (“A Real Pain”)
  • Шилдэг найруулагч – Брэйди Корбет (“The Brutalist”)
  • Шилдэг Британийн дебют уран бүтээл – “Kneecap”
  • Шилдэг гадаад хэл дээрх кино – “Emilia Pérez”
  • Шилдэг баримтат кино – “Super/Man: The Christopher Reeve Story”
  • Шилдэг анимэйшн кино – “Wallace and Gromit: Vengeance Most Fowl”
  • Шилдэг хүүхдийн/гэр бүлийн кино – “Wallace and Gromit: Vengeance Most Fowl”
  • Шилдэг эх кино зохиол – “A Real Pain”
  • Шилдэг сэдэвлэсэн кино зохиол –” Conclave”
  • Шилдэг шинэ залуу од – Дэвид Жонсон
  • Шилдэг киноны хөгжим – Дэниэл Блумберг (“The Brutalist”)
  • Шилдэг жүжигчдийн сонголт – “Anora”
  • Шилдэг зураг авалт – “The Brutalist”
  • Шилдэг хувцас загвар – “Wicked”
  • Шилдэг эвлүүлэг – “Conclave”
  • Шилдэг тайзны загвар – “Wicked”
  • Шилдэг нүүр будалт, үс засалт – “The Substance”
  • Шилдэг саунд – “Dune: Part Two”
  • Шилдэг тусгай эффект – “Dune: Part Two”
  • Шилдэг Британийн богино хэмжээний кино – “Rock, Paper, Scissors”
  • Шилдэг Британийн богино хэмжээний анимэйшн – “Wander to Wonder”

  • “Bafta Fellowship” хүндэтгэлийн тусгай шагнал – Warwick Davis
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Маск” продакшныхан “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны киног бүтээж байна

06/08/2026
Кино Урлаг

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

06/08/2026
Кино Урлаг

Вин Дизел “Fast & Furious” цувралын сүүлчийн киноны зохиолыг уншаад уйлсан гэв

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мишель Йео Ёко Оногийн тухай намтарчилсан кинонд түүний дүрийг бүтээхийг хүсдэг

06/08/2026

“Маск” продакшныхан “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны киног бүтээж байна

06/08/2026

“Зун орсон цас” мюзиклийг 20 жилийн дараа дахин үзэх боломжтой болжээ

06/08/2026

Амьдралдаа заавал үзэх шидээвэр кинонуудыг таны амралтад

06/08/2026

“Дарма Батбаяр” ном уншигчдад хүрлээ

06/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.