Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Монгол хаадын зарлиг, захидлууд” эмхэтгэл хэвлэгдлээ
Өв соёл

“Монгол хаадын зарлиг, захидлууд” эмхэтгэл хэвлэгдлээ

Урлаг Урлаг19/02/2025Шинэчлэгдсэн:19/02/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Академич Д.Төмөртогоо “Монгол хаадын зарлиг, захидлууд” XIII-XIV эмхэтгэл номын нээлтээ “Чингис хаан” үндэсний музейн номын санд (2025.02.14) хийж, академич, эрдэмтэн судлаачид болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Зохиогч тус номын ач холбогдлыг хэлэхдээ, “Их Монгол улс, Юань гүрэн, Ил хаант улсын хаад ноёдын зарлиг, захидлуудыг нэгэн дор нэгтгэж эрдэм шинжилгээний галиг хялбарчилсан хөрвүүлэг зэргийг багтаасан, монгол хэл бичгийн эртний дурсгалууд болон Монголын түүх сонирхон судлах оюутан залуус, эрдэмтэн судлаачдад гарын авлага болно” гэдгийг тэмдэглэв. Академич С.Чулууны санаачилгаар өмнөх гаргасан бүтээлүүд дээрээ тулгуурлан монгол хаадын зарлиг, захидлуудыг эмхэтгэн тусгай ном бичих саналыг надад тавьснаар өнөөдөр ном болон бүтээгдэж та бүхний гарт хүргэж байгаадаа баяртай байнаэ гэлээ.

“Чингис хаан” үндэсний музей нь музейн дурсгалт бичгийн эд өлгийн зүйлүүдийн бүтээл (Талын язгууртны өв соёл), эрдэм шинжилгээний бүтээл болох Чингис хаан музейн мэдээлэл сэтгүүл, монголын хаад язгууртны түүхтэй холбоотой нотлох баримт, материалд тулгуурласан бүтээлүүдийг цувралаар нийтлүүлэн гаргаж олны хүртээл болгож буй. Монголын хаад язгууртны түүхийг эх сурвалж, эд өлгийн зүйлээр л тодруулна. Эх сурвалжийн судалгаан дээр монумент музей (monumenta museum) гэх цуврал бүтээлд нийт 60 гаруй зарлиг, захидлууд орсон цаашдаа ч энэ цувралыг хамтарч үргэлжлүүлэхийг хүсэж байна. Урьд өмнө судлагдсан зарлиг, захидлуудыг судлахаас гадна судлагдаагүй байгаа зарлиг айлтгалуудыг судалгааны эргэлтэд оруулах нь чухал гэдгийг номын нээлтийн үеэр “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэллээ.

Ташрамд мэдээлэхэд, номын зохиогч өмнө Уйгуржин монгол бичгийн дурсгалууд, Монгол дөрвөлжин бичгийг дурсгалууд, Хубилай хааны зарлигууд, Ил хаант улсын үеийн монгол хэлний дурсгалууд номоо хэвлүүлж, монгол хаадын зарлиг, захидлуудын галиг үсгийн буулгалт гэрэл зургийн эхийг багтаасан аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Дэлхийн адууны өдөр”-ийн ёслолын жагсаалын маршрутыг эцэслэн баталжээ

03/06/2026
Өв соёл Урлаг

Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон баталлаа

02/06/2026
Өв соёл Урлаг

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21-23-нд болно

02/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Идрис Элба хүлэг баатрын хэргэм хүртлээ

03/06/2026

P.Diddy-д холбогдох шинэ хэргийг шалгаж эхэлжээ

03/06/2026

Букерын шагналын 2026 оны ялагчаар Тайвань зохиол шалгарлаа

03/06/2026

Түүхэн үнэнийг гуйвуулсан “Perfect Crown” киног шалгаж эхэллээ

03/06/2026

Мэрилин Монрогийн 100 насны ойгоор мянга гаруй хүн цуглаж Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоожээ

03/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.