Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Гэгээн Муза” олон улсын театрын наадам ирэх тавдугаар сарын 16-24-нд болно
Театр

“Гэгээн Муза” олон улсын театрын наадам ирэх тавдугаар сарын 16-24-нд болно

Урлаг Урлаг26/02/2025Шинэчлэгдсэн:26/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

18 дахь удаагийн “Гэгээн Муза” олон улсын театрын наадам ирэх тавдугаар сарын 16-24-нд болно. Драмын урлагийн шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийг тодруулдаг эл наадамд өнөө жил драмын жүжиг, хөгжимт жүжиг, хүүхдийн жүжиг, хоёр хүний жүжиг, нэг хүний жүжгийн төрөлд шилдгүүдийг шалгаруулах аж.

Наадамд өрсөлдөх театр, продакшн, уран бүтээлчдийн мэдүүлэг, жүжгийн бичлэгийг ирэх гуравдугаар сарын 15-ныг хүртэл [email protected] хаягаар хүлээн авах юм байна. Түүнчлэн мэдүүлгийн тэмдэглэлийг тухайн уран бүтээлийн найруулагч баталгаажуулж өгөх бөгөөд бичлэгийг Youtube сувагт байршуулж, холбоосыг дээр дурдсан цахим хаягт мэдүүлгийн хамт илгээх, ингэхдээ жүжгийн бичлэгийг нэр дэвшигчдийн ур чадварыг тод харуулж, мэргэжлийн өндөр түвшинд, чанарын шаардлага хангахуйц форматаар хийх шаардлагатай юм.

“Гэгээн Муза” наадмын нэгдүгээр шат:

Нэр дэвшүүлэх комисс бүтээлүүдийг бичлэгээр үзэж, мэдүүлгийн дагуу наадамд нэр дэвших бүтээл болон уран бүтээлчдийг сонгоно. Үзлэгийг 2025 оны гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 8-нд явуулж, хоёрдугаар шатанд шалгарсан уран бүтээл болон уран бүтээлчдийг дөрөвдүгээр сарын 10-нд зохион байгуулах “Гэгээн Муза” наадмын хэвлэлийн бага хурлаар нийтэд зарлана.

“Гэгээн Муза” наадмын хоёрдугаар шат:

Нэр дэвшсэн уран бүтээл болон уран бүтээлчдийг шалгаруулах комиссын нэгдсэн үзлэгт 2025 оны тавдугаар сарын 16-24-ний өдрүүдэд хамруулж, “Гэгээн Муза” наадмын шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тавдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар тодруулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

12/03/2026
Театр Урлаг

Ардын жүжигчин П.Цэрэндагва “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Жамсран хурандаагийн дүрээр үзэгчидтэйгээ “уулзаж” байна

11/03/2026
Театр Урлаг

Хэний ч буруу биш

11/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.