Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Хаан” найрал чуулга Европт анхны тоглолтоо хийлээ
Өв соёл

“Хаан” найрал чуулга Европт анхны тоглолтоо хийлээ

Урлаг Урлаг12/03/2025Шинэчлэгдсэн:12/03/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Чингис хаан” үндэсний музейн дэргэдэх “Хаан” найрал чуулгын уран бүтээлчид энэ гуравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдсан “ITB BERLIN 2025” дэлхийн аялал, жуулчлалын томоохон үзэсгэлэнд Монгол улсынхаа үндэсний өв, соёлыг сурталчлан оролцлоо. Монголын соёлын өв уламжлал, хөгжмийн гайхамшгийг “Их Монгол”, “Адуу хураах дуу” зэрэг бүтээлүүдээрээ харуулж, Монголын хаадын ёслолын бүжгийг толилуулж, ирсэн зочдын мэлмийг баясгаж, сонорыг мялааж, сонирхлыг татаж чадлаа.
Мөн энэ үеэр Берлиний алдарт музейн арал дээрх Симон галлерейд тоглож, (2025.03.07-08) монгол үндэсний урлагаа сурталчлан уламжлалт урлагийн тоглолтоо үзүүлж, Герман улсад суугаа монголчууд болон тус улсын улс төр, эдийн засаг бизнес, урлаг соёл, хэвлэл мэдээллийн нэр хүндтэй төлөөлөгчид үзэж сонирхсон байна. “Хаан” найрал чуулгын удирдаачаар Р.Ганбат, чуулгын хөгжимчид, бүжигчид, уртын дуучин оролцож, тоглолтын куратороор Монгол улсын соёлын элч Ц.Гэрлээ ажиллав.
“Хаан” найрал чуулга нь Монголын найрал хөгжим, хамтлагуудын дунд хамгийн залуу бүтээлчидтэй бөгөөд, эх орныхоо түүхээ судлан хамгийн эртний хөгжмийн зэмсгүүдийг тоглож, соёлын өв уламжлалаа толилуулдагаараа ялгардаг билээ.
Дашрамд сонирхуулахад, “ITB BERLIN 2025” үзэсгэлэнд 170 гаруй орны 5800 гаруй байгууллага оролцож, Монгол Улсаас аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүд оролцсон аж.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Соёлын өвийн дижитал архивын төв байгуулна

28/07/2026
Өв соёл Урлаг

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг бүртгүүллээ

27/07/2026
Өв соёл Урлаг

Баянхонгор аймгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталжээ

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.