Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Харри Поттер” цувралд тоглох жүжигчдийг зарлалаа
Гадаад мэдээ

“Харри Поттер” цувралд тоглох жүжигчдийг зарлалаа

Урлаг Урлаг15/04/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Стриминг үйлчилгээний “HBO Max” платформоос шидтэн хүү Харри Поттерын тухай цуврал хийхээр болсноо YouTube хуудсаараа дамжуулан албан ёсоор зарласан. Энэхүү цуврал нь нийт долоон бүлэг үргэлжлэх бөгөөд тус бүр Жоан Роулингийн боть номон дээр суурилсан аж. Төслийн гүйцэтгэх продюсерын ажлыг Нил Блэр, Рут Кенли-Леттс, Жоан Роулинг нар хариуцахаар болоод буй.

Тэгвэл тус компаниас тоглох жүжигчдийн нэрсийг зарлаж эхэллээ. Энэ удаад “томчууд”-д тоглох жүжигчдийн нэрсийг тодруулсан юм.

HBO-гийн зүгээс өнгөрсөн есдүгээр сард киноны гол дүрүүд болох Харри, Хермайни болон Рон нарын дүрд сонгон шалгаруулалт зарласан бөгөөд 32,000 гаруй хүүхэд өргөдлөө илгээжээ. Түүнчлэн цувралын зураг авалт 2026 онд эхлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2027 онд үзэгчдийн хүртээл болгохоор товлоод байгаа аж.

Альбус Дамблдор — Жон Литгоу

“Хогвартс” ид шидийн сургуулийн захирлын дүрд америк жүжигчин Жон Литгоу тоглох боллоо. Энэхүү дүрийг 2023 онд нас барсан Майкл Гэмбон бүтээж байсан билээ. Литгоу Эмми шагналыг зургаа, Алтан бөмбөрцөг шагналыг хоёр, Тони шагналыг хоёр удаа хүртэж, Оскар, Грэмми шагналд нэр дэвшиж байсан АНУ-д алдартай жүжигчин. Нийт 100 гаруй кинонд тоглосон дотор “Rise of the Planet of the Apes”, “Interstellar”, “Conclave” зэрэг кино байна.

Северус Снейп — Паапа Эссиеду

Профессор Северус Снейпийн дүрд Их Британийн Паапа Эссьеду уригджээ. Кинонд энэ дүрийг бүтээсэн жүжигчин Алан Рикман 2016 онд нас нөгчсөн юм. Эссьеда театрын тайзны жүжигчин гэдгээрээ алдартай ч олон телевизийн цувралд тоглож байсан. “Black Mirror”, “I May Destroy You”, “Lazarus Project” гэх мэт.

Профессор Макгонагал — Жанет Мактир

Их Британийн жүжигчин Жанет Мактир сонгогдсон. Макгонагаллд тоглож байсан Мэгги Смит 2024 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Жанет Мактир хоёр удаа Оскарт нэр дэвшиж байсан. Алтан бөмбөрцөг, Тони шагналын эзэн. 30 гаруй кино, цувралд тоглосон дотор “Albert Nobbs”, “Kaos”, “Wuthering Heights”-ийг дурдаж болно.

Профессор Квиринус Квиррелл — Люк Таллон

Профессор Квиринус Квиреллын дүр Их Британийн жүжигчин Люк Таллонд оногдлоо. Өмнө нь энэ дүрийг Иэн Харт бүтээж байсныг уншигчид санаж байгаа. Таллон бол театрын жүжигчин. Гадаадад нэрд төдийлөн гараагүй ч Бродвейн жүжигт оролцож байжээ.

Хагрид — Ник Фрост

Рубеус Хагридийг Их Британийн жүжигчин Ник Фрост бүтээнэ. Энэ дүрд тоглосон Робби Колтрейн 2022 онд нас барсан. Фрост “Spaced” цуврал, “Shaun of the Dead”, “Hot Fuzz”, “The World’s End” кинонд тоглосон.

Аргус Филч — Пол Уайтхаус

Их Британийн жүжигчин Пол Уайтхаус сонгогдсон. Кинонд энэ дүрд Дэвид Брэдли тоглож байлаа. Уайтхаус 2004 онд “Harry Potter and the Prisoner of Azkaban”-д сэр Кадоганы дүрийг бүтээж байлаа. Нийт 30 гаруй кинонд тоглосон жүжигчин. “The Personal History of David Copperfield”, “King of Thieves”, “A Ghost Story” гэх мэт.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Лиза “Netflix”-ийн “Hitmakers” цувралд оролцоно

01/07/2025
Кино Урлаг

“Монгол кино төслүүд”-д шалгарсан 15 кино төслийг танилцууллаа

01/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн тэмцээн болжээ

30/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиза “Netflix”-ийн “Hitmakers” цувралд оролцоно

01/07/2025

“Монгол кино төслүүд”-д шалгарсан 15 кино төслийг танилцууллаа

01/07/2025

Хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн тэмцээн болжээ

30/06/2025

“The social network” киноны хоёрдугаар анги гарна

30/06/2025

“Play is so important”

30/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.