Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн нэрт дуучин Жамъянгийн Цэцгээ (1945-2025)
Сонгодог урлаг

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн нэрт дуучин Жамъянгийн Цэцгээ (1945-2025)

Урлаг Урлаг19/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Гавьяат жүжигчин Жамъянгийн Цэцгээ нь 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон найз нөхөд болон Монголын сонгодог урлагт хайртай үзэгч, сонсогчдод нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ж.Цэцгээ 1945 онд Улаанбаатар хотод төрсөн.

1959-1964 онд ОХУ-д П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг найрал дууны удирдаач мэргэжлээр, 1968-1974 онд Ленинград хотын Римский Корсаковын нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.

1964 оноос ҮУИТ-т (УАДБЧ) туслах хормейстер, МУК (ХБДУС)-д найрал дууны багшаар,

1974-2005 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар тус тус ажиллажээ. Тэрбээр МУК, СУИС, СИТИ их сургуулиудад багшилж, олон сайхан шавь нар төрүүлсэн.

Бүтээсэн дүрүүд:

• Б.Сметан “Худалдагдсан бэр” – Эсмеральда

• В.Мурадели “Октябрь” –  Лена

• Ж.Верди “Травиата” –  Виолетта

• Ж.Верди “Трубадур” –  Инес

• Ж.Бизе “Кармен” – Фраскита

• Ж.Россини “Севилийн үсчин” – Розина

• Ж.Верди ‘Риголетто” – Жильда

• В.А.Моцарт “Увидаст лимбэ” – Шөнийн хатан, I хатагтай

• М.Коваль “Чоно ба долоон ишиг” – Мэдэмхий хөх

• П.И.Чайковский “Иоланта” – Бригитта

• Б.Ямпилов “Шидэт ваар” – Янжмаа, Осина

• Д.Лувсаншарав “Нүцгэн ноён” – Цэцгийн хатан

• Ж.Перголези “Зарц хатагтай” – Серпина

• Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” – Гэрэл зэрэг үндэсний болон сонгодог дуурийн өвөрмөц олон дүрийг уран чадварлаг бүтээжээ. Түүний урын санд Альябовын Алтан гургалдай романс зүй ёсоор ордог билээ.

Жамъянгийн Цэцгээгийнх бол Монголын хөгжмийн урлагт их хувь нэмэр оруулсан, удам дамжсан урлагийн гэр бүлийн төлөөлөл юм. Түүний аав Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Гомбодоржийн Жамъян, дүү доктор, профессор Ж.Баярсайхан, хүү Төрийн соёрхолт “Камертоны” Д.Болд…

Монголын дуурийн урлагийн нэрт дуучин, жүжигчин Ж.Цэцгээгийн уран бүтээл, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 2015 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнажээ.

Талийгаачийн гэгээн дүр, тайзнаа бүтээсэн дүрүүд, хүнлэг энэрэнгүй, ажилч хичээнгүй, төлөв даруу зан чанар нь Монгол хүн бүрийн сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Сурагчид “Special Venue Music Awards”-ын гуравдугаар байрт шалгарлаа

10/07/2026
Сонгодог урлаг Урлаг

“П.И.Чайковскийн төрсөн нутагт” олон улсын хүүхэд, залуучуудын II уралдааны бүртгэл эхэллээ

09/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026

Нишимүра Шёо: Монгол хүн бүрийг өдөр тутамдаа морь унаж, монгол гэрт амьдардаг гэж бодсон

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.