Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Райан Гослинг “Оддын дайн”-д тоглоно
Гадаад мэдээ

Райан Гослинг “Оддын дайн”-д тоглоно

Урлаг Урлаг21/04/2025Шинэчлэгдсэн:21/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Канадын алдарт жүжигчин Райан Гослинг 2027 оны тавдугаар сард нээлтээ хийх “Оддын дайн” киноны шинэ ангид тоглохоор болсон талаар “Walt Disney” компанийн охин компани болох “Lucasfilm” пүрэв гараг /2025.04.17/-т албан ёсоор мэдээллээ.

“Star Wars: Starfighter” нэртэй энэхүү шинэ анги нь 2019 онд дэлгэцнээ гарсан “The Rise of Skywalker” киноны үйл явдлаас таван жилийн дараах түүхийг өгүүлэх аж. Киноны найруулагчаар Канадын найруулагч Шон Леви ажиллах бөгөөд зураг авалт нь ирэх намар эхлэхээр төлөвлөгджээ.

Шон Леви нь өмнө нь “Marvel”-ийн 2024 оны бүтээл “Deadpool & Wolverine” болон “Netflix” стриминг платформын алдарт “Stranger Things” цувралын хэд хэдэн ангийг найруулж байсан туршлагатай.

Райан Гослингийн хувьд “Оскар”-ын шагналд гурван удаа нэр дэвшиж байсан бөгөөд хамгийн сүүлд 2023 онд “Барби” киноны Кенийн дүрээрээ “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд өрсөлдөж байв.

“Оддын дайн” нь 1977 онд найруулагч Жорж Лукасын туурвисан шинжлэх ухааны зөгнөлт франчайз бөгөөд алсын галактикт өрнөх үйл явдлуудыг өгүүлдгээрээ алдартай. Энэхүү кино франчайз дэлхий даяар нийт 5.1 тэрбум гаруй ам.долларын кассын орлого олсон нь түүхэн дэх хамгийн амжилттай кино цувралуудын нэг болоход хүргэсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026
Кино Урлаг

Зендея, Роберт Паттинсон нарын хамтран тоглосон “The Drama” кино нээлтээ хийлээ

18/03/2026
Кино Урлаг

Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэл бидэнд дутаж байна

18/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“BTS” хамтлагийн тоглолт “Netflix” чартыг тэргүүлэв

24/03/2026

Альцгеймерийн өвчний үед тархины эсийн үхжилтийг зогсоох аргыг нээжээ

24/03/2026

Москвагийн Кремлийн музейд Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай холбогдох түүхэн өв дурсгалыг дэлгэв

24/03/2026

ФОТО: “Цоохор сар” гүн шөнийн үлгэр, хүүхэд, гэр бүлд зориулсан жүжгээс

24/03/2026

“Чоно” хамтлаг “Best of Chono” хос пянзны нээлтээ хийнэ

24/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.