Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Дэлхийн угсаатны баялаг цуглуулгатай Оросын угсаатан зүйн музейтэй хамтарч ажиллана
Музей

Дэлхийн угсаатны баялаг цуглуулгатай Оросын угсаатан зүйн музейтэй хамтарч ажиллана

Урлаг Урлаг22/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын ССАЖЗЯ-ны харьяа соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллагуудын удирдлага, ажилтнуудын албан томилолт ОХУ-ын Санкт-Петербургт үргэлжилж байна.

​Томилолтын багийнхан Монгол өв соёл, гэрэл зургийн баялаг сан хөмрөг хадгалагдаж буй Оросын угсаатан зүйн музейн орлогч захирал Н.Н.Прокопьева тэргүүтэй удирдлагатай (2025.04.18) уулзалт хийв.

Уулзалтаар Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монгол Улсад Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам археологи, угсаатан зүйн музей байгуулж буй талаар танилцуулж, шинэ музей байгуулахад 120 гаруй жилийн түүхтэй баялаг сан хөмрөг, музейн мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүдтэй Оросын угсаатан зүйн музейн туршлага үнэ цэнтэйг онцлов. Угсаатны зүйн чиглэлийн маркетинг, боловсролын хөтөлбөрүүдэд мэргэжилтнүүдээ урт, богино хугацаанд бэлтгэхэд хамтран ажиллахыг хүслээ.

Тэрбээр тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монголын бурхны шашинтай холбоотой болон угсаатны эд өлгийн зүйлсийг “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд хэвлэн нийтлэх, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэ зуу зэрэг музейдтэй хамтран ажиллах асуудлуудаар ярилцаж, хэвлэгдсэн бүтээлүүдээ харилцан солилцов.

Оросын угсаатны зүйн музейн орлогч Н.Н.Прокопьева Монголын шинээр байгуулж буй угсаатан зүйн музейд үзмэр дэглэлт, бүртгэл, хадгалалт хамгаалалт, боловсрол олон нийтийн үйл ажиллагааны чиглэлийн туршлагаас хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Музейн чиглэлээр олон төрлийн лекц семинар байнга явагддаг түүнд идэвхтэй оролцохыг уриад, цахим сургалт болон хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулж болно. Мөн Монгол улсад тус музейн сан хөмрөгт буй Умардын цаатан нүүдэлчин ард түмний хамааралтай өв, соёлын дурсгалаас ч оролцуулж болно гэв.

Тус музей нь жилд 350 мянга гаруй үзэгчид хүлээн авдаг бөгөөд музейн боловсрол, мэргэжил дээшлүүлэх сургалтыг тогтмол явуулдаг байна. 2012 оноос сургалт явуулах албан ёсны лиценз авснаас хойш өдгөө зөвхөн музейн чиглэлээр 16 төрлийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг өдрийн болоод алсын зайнаас зохион байгуулж буй аж.

Дашрамд мэдээлэхэд тус музей нь ОХУ төдийгүй дэлхийн угсаатны өв, соёлыг харуулж чадах баялаг хосгүй үнэт ховор дурсгалуудыг хадгалж ирсэн. Музейн захирлаар XIX зууны эцэст Монголд дөрвөн удаа аялж, Орхоны хөндийд ажиллаж, Илжигний цагаан сүлдийг судалж байсан Д.И.Клеменц ажиллаж байсан түүхтэй.

Тус музейд Богд хаант Монгол улс байгуулагдсан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний үйл явдлыг харуулсан баялаг гэрэл зургийн цуглуулгууд хадгалагддаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Баян-Өлгий аймгийн ууган дарга Б.Хабийн эд зүйлс музейд хадгалагдаж байна

13/10/2026
Музей Урлаг

Британийн музейд “Байёгийн хивс”-ийг тойрсон маргаан дэгдэв

01/10/2026
Музей Урлаг

Долоон лууг гуулинд мөнхөлсөн уран дархны бүтээл

24/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“ОВГОР” МУСК-ны үзэгчдийн сэтгэгдлээс

13/10/2026

“Зогсоол” кино Пусаны олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

13/10/2026

Баян-Өлгий аймгийн ууган дарга Б.Хабийн эд зүйлс музейд хадгалагдаж байна

13/10/2026

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна

12/10/2026

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.