Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“ХАЛУУН БОРОО” киноны тухай ТАВАН баримт
Кино

“ХАЛУУН БОРОО” киноны тухай ТАВАН баримт

Урлаг Урлаг24/04/2025Шинэчлэгдсэн:24/04/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн баасан гараг /2024.04.18/-т нээлтээ хийсэн “Милл” кино компанийн “Халуун бороо” уран сайхны кино нь гал унтраах, аврах ангийн тусгай салааны эрэлхэг залуусын түүхийг өгүүлснээрээ онцлогтой.

Тэгвэл уг киноны талаарх таван баримтыг дэлгэе.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, түймрийн улаан галтай амь өрсөн тулалдах

эрэлхэг эрсийн бодит түүх

Уг киног эрэлхэг эрсийн бодит түүх юм болов уу хэмээн зорин очиж үзсэн боловч эл бүтээл бүхэлдээ оролцон тоглосон, хамтран ажилласан хүн бүр нь эрсдэл дундуур гурван сарыг туулсан “эрэмгий” хүмүүсийн түүх байлаа. Холливудын ижил төстэй бүтээлүүд CGI буюу компьютер эффектээр ихэнх дэлбэрэлт, түймрийг шийддэг бол “Халуун бороо” кинонд харин ч эсрэгээрээ дийлэнх зураг авалтад жинхэнэ гал тавьж, зураглаач, зураач, найруулагч, жүжигчнээрээ ил болон хөнгөн түлэгдэлтэд өртсөн тухайгаа хуваалцсан байдаг. Саяхан тэд өөрсдийн цахим хуудаснаа энэ тухайгаа ч нийтэлжээ.

Кастинг ба Монголын кино урлагийн сор жүжигчдийн хоршил

Гал унтраах, аврах ангийн тусгай салааны гал сөнөөгчөөр Г.Эрхэмбаяр, Ч.Болд, Х.Цасчихэр, дуучин АМ-С буюу Г.Энх-Амар, Т.Оюунболд, О.Анхсүх зэрэг эрэгтэй жүжигчдийн “шилээвэр” бүрэлдэхүүн цугласан. Хэн хүний сэтгэлд нийцэх эл эрхмүүд өөрсдийн оногдсон дүрдээ чадварлаг ажилласан. Энүүхэндээ гэхэд, Г.Эрхэмбаярын оронд Ц.Цэрэнболд Баатар ахмадын дүрд тоглохоор төлөвлөж байжээ. Гэвч тодорхой шалтгааны улмаас гол дүрээ өөрчлөхөд хүрсэн аж.

Эгэл амьдралын өнгийг үнэнээр өгүүлсэн монгол кино

Энэ кинонд ширхэг ч гоё ганган, гялгар, хийсвэр зүйл гэж үгүй. Монголын төрийн албан хаагчдын аж амьдрал, ахуй орчин, амьдралын жинхэнэ өнгийг үнэнээр өчсөн монгол бүтээл. Гэр бүлийн харилцаа, ханиа гэх эхнэрийн сэтгэлийг элдэв маяг, чамин үгээр огт хийсвэрлээгүй нь ёстой л “хайрын хэл монгол кинонд ингэж л өгүүлэгдэх буй за” гэж эрхгүй бодогдоно. Ханиа гэх эхнэрийн халуун дулаан сэтгэл, хамтрагчаа алдаад сэтгэл алдран орж ирэх нөхөртөө ая тал засаж, сэтгэлийг тайтгаруулахаар аргаа барах гэргийн дүрийг Н.Цэнд-Аюуш жүжигчин гайхалтай уян яруу гаргасан байсан.

“…Шаардлагатай тохиолдолд амиа үл хайрлан тэмцэнэ…” гэж амины үнэтэй тангараг өргөдөг. Цагийн аль ч аашинд хойш сууж, нугарч, хугарч, буцахгүйгээр галын дуудлага ирсэн л бол гараад л очих үүрэгтэй гэдгийг сэтгэл өвтгөхийн зэрэгцээ бахархал төртөл хийж чадсан нэгэн уран бүтээл гарцаагүй “Халуун бороо” болжээ. Ёстой л нөгөө суман бороо гэдэг шиг халуун бороо тэдний дээр цаг мөч бүхэнд шаагин орж, тэд халуун гэж халшрахгүйгээр бороон дундуур гүйж, ажлаа хийдэг дээ гэж бодохоор нэрнээсээ эхлээд л энэ уран бүтээлд баяр төрж байлаа.

Гамшиг, осол, аюулт үзэгдлийн нөхцөл, үүрэг гүйцэтгэсэн байдал

Сүүлийн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нийт 24213 удаагийн дуудлага мэдээллээр ажиллаж, объектын гал түймрийн 18811, аврах ажиллагааны 11741, ой хээрийн түймрийн 251 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гамшгийн аюулаас 50 гаруй мянган эрдэнэт хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 900 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан гэх тоо мэдээ байдаг.

Урьд өмнө их гүрний том хотуудын сүйрэл, эрсдэлээс аврах Марвелын дүрүүдийг киноноос харж байсан бол энэ удаад Улаанбаатар хотын нийт иргэдийг нүүлгэн шилжүүлэх хэмжээний асуудалтай нүүр тулан тэмцэх эрэлхэг эрсийн түүхийг Монгол киноноос төдийлөн харах боломжтой болов. Түүнчлэн уг киног өнгөрсөн оны нэгдүгээр сард “Дүнжингарав” худалдааны төвийн хажуугийн орон сууцанд гарсан гал түймрээс сэдэвлэн бүтээсэн аж.

Өдөр бүр бүх кино театруудаар гарч буй “Халуун бороо” уран сайхны кино танд ямар мэдрэмж өгөхийг үзэгч танд үлдээе.

 

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025
Кино Урлаг

“Mongolian films pitch session in Cannes” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

19/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.