Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Thunderbolts*” 2025 оны хамгийн өндөр нээлтийн орлоготой гурав дахь кино боллоо
Гадаад мэдээ

“Thunderbolts*” 2025 оны хамгийн өндөр нээлтийн орлоготой гурав дахь кино боллоо

Урлаг Урлаг05/05/2025Шинэчлэгдсэн:05/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Disney” болон “Marvel”-ын хамтарсан бүтээл “Thunderbolts*” кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. Тэгвэл тус кино АНУ-д амралтын өдрүүдэд 76 сая ам.долларын орлого олж, 2025 оны хамгийн өндөр нээлтийн орлоготой гурав дахь кино боллоо. Харин олон улсад 162.1 сая ам.долларын орлого олжээ.

“Тавдугаар сар кино салбарын хувьд түүхэн дэх хамгийн амжилттай саруудын нэг болж байна” хэмээн “Comscore” компанийн ахлах шинжээч Пол Дергарабедян мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд “Marvel”-ын кинонууд 2019 оны “Avengers: Endgame” шиг рекорд тогтоох амжилтад хүрч чадахгүй байсан юм. Зарим кино амжилт үзүүлсэн ч, ихэнх нь үзэгчид болон шүүмжлэгчдийн хүлээлтэд хүрч чадаагүй. MCU-ийн хувьд 76 сая ам.доллар дунд түвшний орлого боловч “Thunderbolts*”-ийн хувьд хүчтэй эхлэл гэж шинжээчид үзэж байна.

“Шинэлэг дүрүүдийг нэг дор цуглуулж, үнэнч шүтэн бишрэгчдийн хүрээнээс гадна олон нийтэд хүртээлтэй болгож, шүүмжлэгчид болон үзэгчдээс сүүлийн жилүүдэд байгаагүй сайн үнэлгээ авсан нь Marvel-ийн бүтээлч хүч хэрхэн бүрэн хүчин чадлаар ажиллаж чаддагийн тод жишээ болж байна” хэмээн Fandango-ийн шинжээч Шон Роббинс хэлжээ.

Энэхүү кино нь ‘Minecraft Movie’ болон ‘Sinners’ зэрэг бүтээлтэй адил үзэгчдийн сонирхлыг удаан хугацаанд хадгалж чадах бүтээлүүдийн нэг болох төлөвтэй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Цовдлуулсан Трамп” баримал өндөр үнээр зарагджээ

13/11/2025
Кино Урлаг

“V for Vendetta” зохиол HBO-ийн цуврал болно

12/11/2025
Кино Урлаг

“Blackpink”-ийн Лиза “Рапунзель”-д тоглож магадгүй

12/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Pro” театрын “Сүүлчийн бороо” мета драмын жүжгээс

14/11/2025

“Цовдлуулсан Трамп” баримал өндөр үнээр зарагджээ

13/11/2025

Монголын театрын Брехт

13/11/2025

“Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнг Богд хааны ордон музейд нээнэ

13/11/2025

“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ

13/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.