Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ
Кино

“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ

Урлаг Урлаг13/05/2025Шинэчлэгдсэн:13/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний номын сангийн бүтээл “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног 2025 оны тавдугаар сарын 9-ний баасан гарагт Үндэсний номын сангийн мини кино театрын анхны үзвэрээр толилуулж, нээлтийн ёслолыг хийлээ.

Тус баримтат киног Үндэсний номын сангаас “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн болон бичээсний 400 жилийн ойд зориулан бүтээжээ. Мөн мх эрдэмтэн, академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ой, “Цогт тайж” киноны 80 жилийн ойг тохиолдуулан Үндэсний бичиг үсгийн баяраар нээлтийг хийж буй аж.

Мини кино театрын анхны үзвэр, “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киноны нээлтийн ёслолд Үндэсний номын сангийн захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоо, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, дуун өгүүлэгч, ардын жүжигчин Г.Равдан, Цогт хунтайжийн холбогдолтой түүхэн сурвалжуудаар нэгэн сэдэвт бүтээл туурвиж, эрдмийн зэрэг хамгаалсан доктор Д.Бүдсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Алимаа, каллиграфын их мастер Д.Батбаяр, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурхан урлаач лам М.Эрдэмбилэг, Сүхбаатар дүүргийн ЕБ-ын II сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш В.Уянга нарын хүндэт зочдын төлөөлөл оролцож, Үндэсний урлагийн их театрын уртын дуучин, гавьяат жүжигчин Г.Энхбаатар, морин хуурч Мөнгөншагай “Өвгөн шувуу хоёр” уртын дуугаар ая барилаа.

“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног бүтээхэд Цогт хунтайжийн түүхэнд холбогдох газар нутгаар зураг авалтыг хийж, Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн сурвалж бичгүүдэд тулгуурлан зохиолыг гаргаж, олон нийтэд дэлгэн харуулсан түүхэн сэдэвт утга уянгын баримтат кино болжээ.

“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног 2025 оны тавдугаар сарын 23-ныг хүртэл өдөр бүр 15.30 цагт Үндэсний номын сангийн мини кино театрын дэлгэцээр олон нийтэд толилуулах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Синтия Никсон “The Gilded Age” цувралын зураг авалтын арын хөгжилтэй түүхээс хуваалцлаа

16/10/2026
Кино Урлаг

“Naruto: Shadow Rising” шинэ манганы тизерийг танилцууллаа

16/10/2026
Кино Урлаг

Холливудын жүжигчин, найруулагч, зохиолч, продюсер Тим Роббинс өнөөдөр 68 нас хүрч байна

16/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли “Mister Global 2026” тэмцээний ялагч боллоо

16/10/2026

Синтия Никсон “The Gilded Age” цувралын зураг авалтын арын хөгжилтэй түүхээс хуваалцлаа

16/10/2026

“Naruto: Shadow Rising” шинэ манганы тизерийг танилцууллаа

16/10/2026

Hwasa, Crush нар Монголд “K-Pop Masterz” бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

16/10/2026

Селин Дионы дүр төрхөөр бүтээсэн Барби хүүхэлдэй худалдаанд гарлаа

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.