Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Чингис хааны амьдралыг өгүүлэх цуврал “National Geographic” сувгаар гарч байна
Кино

Чингис хааны амьдралыг өгүүлэх цуврал “National Geographic” сувгаар гарч байна

Урлаг Урлаг13/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийд алдартай “National Geographic” сувгаар энэ сарын 1-нээс эхэлж Чингис Хааны тухай өгүүлэх “Genghis Khan: The Secret History of the Mongols” зургаан ангит богино цувралыг үзэгчдийн хүртээл болгож байна.

АНУ-д нээлтээ хийсэн цувралыг “hulu” болон disney+ платформоор үзэх боломжтой аж.

Одоогоор цувралын эхний дөрвөн анги олонд хүрсэн бөгөөд энэ сарын 15-нд төгсгөлийн хоёр анги болох “The Rule of Ogedei”, “Europe Under Siege” дэлгэцнээ гарна.

Уг бүтээлийг цуврал киногоороо алдартай “Dash Pictures” бүтээсэн байна. “Эмми”-гийн дөрвөн удаагийн шагналт тус кино продакшн “Witches: History, Hunts & Trials”, “Pirates: Behind the Legends” зэрэг баримтат бүтээлээрээ алдартай юм.

Уг киног Олон Улсын Монгол Судлалын Холбоо (ОУМСХ)-ны дэд ерөнхийлөгч, Пенсильванийн Их Сургуулийн Монголын түүхийн профессор Кристофер П.Этвүдийн 2023 онд гаргасан “The Secret History of the Mongols” номоос сэдэвлэсэн аж.

“Монголын нууц товчоо” зохиолын шинэ орчуулгаас сэдэвлэсэн энэхүү цувралд Чингис хааны амьдрал, олон тулааны тухай өгүүлэх юм.

Киног Эмми болон шилдэг баримтат киноны төрөлд олгодог “Telly Awards”-ын эзэн найруулагч Даньел Шарп найруулжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Вин Дизел “Fast & Furious” цувралын сүүлчийн киноны зохиолыг уншаад уйлсан гэв

05/08/2026
Кино Урлаг

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026
Кино Урлаг

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Натали Портман жирэмсэн байх үеийнхээ талаар ярив

05/08/2026

Вин Дизел “Fast & Furious” цувралын сүүлчийн киноны зохиолыг уншаад уйлсан гэв

05/08/2026

Ким Сү Хён ажилдаа эргэн орж, олны өмнө гарахаар боллоо

05/08/2026

Дуучин Б.Маралжингоо сэтгэлзүйн байдлаа сошиал хуудсаараа олон нийттэй хуваалцав

05/08/2026

Монгол Улсын консерваторын сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

05/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.