Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ
Гадаад мэдээ

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

Урлаг Урлаг13/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Пуэрто Рикогоос гаралтай дуучин, реппер Bad Bunny Америкийн шилдэг их сургуулиудын нэг болох Йелийн их сургуульд судлагдах сэдэв боллоо. Тус сургуулийн оюутны хэвлэл болох “Yale Daily News” сонины мэдээлснээр тус сургуулийн сургалтын хөтөлбөрт 2025 оны намраас эхлэн “Bad Bunny: Musical Aesthetics and Politics” нэртэй шинэ хичээл нэмэгдэх гэж байна.

Тус хичээлийг Йелийн их сургуулийн Америк орон судлал, угсаатан зүйн тэнхимийн дэд профессор Альберт Лагуна заах бөгөөд тэрбээр энэ хичээлээ Bad Bunny-гийн уран бүтээлчийн ур чадвар болон соёлын нөлөөлөл гэсэн үндсэн хоёр чиглэлд төвлөрөн заахаар төлөвлөж буй аж. Альберт Лагуна энэ хичээлийг санаачлах болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Bad Bunny-гийн сүүлд гаргасан “DeBÍ TiRAR MáS FOToS” цомгийг сонсоод урам зориг авсан. Би Нью Орлеанс хотод аялаж байхдаа энэ цомгийг ахин дахин сонсож, Карибын тэнгисийн уур амьсгалыг мэдэрч байлаа. Цомогт буй бүх дуунууд, ая үг болгон нь сэтгэлд маань гүнзгий үлдсэн” гэж “Yale Daily News” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Энэ хичээлээр дамжуулан хөгжмийн төрөл зүйл, жанр, уран сайхны шийдлүүдийн цаана орших түүх, нийгмийн асуудлуудыг сонсож ойлгох чадварт оюутнуудыг сургахыг эрмэлзэж байгаа ажээ. Уг хичээл зөвхөн Bad Bunny-гийн фэнүүд төдийгүй Карибын бүс нутгийн хөгжим, соёл, түүхийг сонирхдог оюутнуудад маш сонирхолтой хичээл байх талаар профессор Альберт Лагуна онцолжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Тайга”-д дуудагдсан тэмдэглэл

23/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026
Дуу хөгжим Урлаг

Бруно Марс шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барив

21/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тайга”-д дуудагдсан тэмдэглэл

23/07/2026

“Kharkhorum Visual Art & Music Festival” наймдугаар сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

23/07/2026

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд Монгол Улс анх удаа хорооны гишүүн улсын хувиар оролцож байна

23/07/2026

Буган хөшөөд хожуу үеийн хүрлийн үед хамаарах нь

23/07/2026

“Godzilla vs. Kong” киноны жүжигчин Кейли Хоттл 18 насандаа таалал төгслөө

22/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.