Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ
Кино

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

Урлаг Урлаг14/05/2025Шинэчлэгдсэн:14/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр /2025.05.14/ “Халуун бороо” уран сайхны киноны уран бүтээлчдийн төлөөлөл болох “Милл кино” компанийн найруулагч Д.Мөнхбат, гүйцэтгэх захирал, продюсер С.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч, талархал илэрхийллээ.

Тус кино компанийнхан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эр зориг, хүнлэг сэтгэл, тэдний ар гэрийнхний тэвчээр хатуужил, түгшин хүлээх сэтгэлийн тэнхээг цэнхэр дэлгэцнээ мөнхөлсөн “Халуун бороо” уран сайхны киног Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 100 жилийг ойг угтан бүтээж, үзэгчдийн хүртээл болгоод удаагүй байгаа билээ.

Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Киноны уран бүтээлийн баг хамт олонд Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс халуун талархал илэрхийлье. Алба хаагчдын минь ажил мэргэжлийн онцлог, тэдний найдвартай ар тал болсон гэр бүлийнхний халуун дулаан сэтгэлийг ийнхүү дэлгэцнээ мөнхөлж, үзэгч түмний сэтгэл зүрхэнд хүргэж чадсанд баяртай байна” хэмээн онцоллоо.

Харин киноны уран бүтээлчдийн хувьд анх Дүнжингаравын уулзварт гарсан ослын дараа энэ л алба хаагчдын ажлын онцлогийг харуулсан бүтээл хийе хэмээн зорьж, гурван сар үргэлжилсэн зураг авалтын дараа ийнхүү үзэгчдэдээ хүргэж чадсандаа баяртай байна. Бүх л талаар дэмжин тусалсан Онцгой байдлын байгууллага, тэр дундаа зураг авалтын хүнд хэсгүүдэд ар талд маань бат хамгаалалт болж байсан Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн хамт олонд маш их баярласан. Зураг авалтын явцад та бүхний ажил мэргэжлийн онцлог, хүнд хэцүүг улам илүүтэй ойлгож авсан” гэсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Тулаант киноны од Дольф Лундгрен 68 нас хүрлээ

03/11/2025
Кино Урлаг

ФОТО: “1242: Өрнөдийн босгон дээр” уран сайхны киноны нээлтээс

01/11/2025
Кино Урлаг

Инээдмийн киноны од, комедиан, жүжигчин, продюсер Роб Шнайдер өнөөдөр 62 нас хүрч байна

31/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын “2PM” хамтлагийн гишүүн, дуучин, жүжигчин Уг Тэкён гэрлэх гэж буйгаа зарлалаа

03/11/2025

Тулаант киноны од Дольф Лундгрен 68 нас хүрлээ

03/11/2025

АПЕК-ийн хаалтын арга хэмжээнд G Dragon дууллаа

03/11/2025

Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Борхүүгийн “Домог амилсан говь” үзэсгэлэнг дэлгэлээ

03/11/2025

ФОТО: Ж.Россинийн “Севилийн үсчин” дууриас

03/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.