Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ
Гадаад мэдээ

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

Урлаг Урлаг21/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Оскар”-ын шагналт жүжигчин Дензель Вашингтон даваа гараг /2025.05.19/-т Каннын кино наадмын хүндэтгэлийн “Алтан далдуу мод” шагналыг хүртжээ.

Тэрбээр 78 дахь удаагийн Каннын кино наадамд найруулагч Спайк Ли-гийн хамтаар “Highest 2 Lowest” буюу “Оргилоос ёроол хүртэл” хэмээх киногоороо оролцож байгаа бөгөөд даваа гарагт болсон нээлтийн ёслолын үеэр түүнд кино наадмын хүндэтгэлийн шагналыг гэнэтийн байдлаар гардуулсан байна.

2000 гаруй үзэгч цугларсан “Гранд Театр Люмьер” цогцолборт түүнд хүндэтгэлийн “Алтан далдуу мод” шагналыг гардуулан өгөх үед үзэгчид бүгд босч, удаан үргэлжилсэн алга ташилтаар хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Дензель Вашингтон үзэгчдээс суудалдаа суухыг гуйж, түүний хувьд огтхон ч мэдээгүй, төсөөлж ч байгаагүй гэнэтийн үйл явдал болж байгааг хэлж, үзэгч олонд болон найруулагч Спайк Ли-д баярлаж, талархаж байгаагаа илэрхийлжээ.

Найруулагч Спайк Ли, жүжигчин Дензель Вашингтон нар 35 жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа юм. Тэд 1990 онд “Mo’ Better Blues”, 1992 онд “Malcolm X”, 1993 онд “Much Ado About Nothing”, 1998 онд “He Got Game” хэмээх уран бүтээлүүдэд хамтран ажилласан байдаг бол энэ жил ийнхүү тав дахь хамтрал болох “Highest 2 Lowest” киногоо Каннын кино наадмын үеэр нээлээ.

Сонирхуулахад, тэд Каннын кино наадамд анх удаагаа хамтдаа оролцож байгаагаас гадна жүжигчин Дензель Вашингтон “Highest 2 Lowest” киногоороо анх удаа тус фестивальд гол дүрийн жүжигчний хувиар оролцож байгаа ажээ.

Тэдний энэхүү кино нь Японы алдарт найруулагч Акира Куросава-гийн 1963 оны “High and Low” киног орчин үеийн хэлбэрт оруулан хийсэн римэйк бүтээл бөгөөд Нью-Йорк хот дахь дуу хөгжмийн томоохон компанийн тэргүүний талаар өгүүлдэг байна.

Уг киноны гол дүрүүдэд мөн жүжигчин Жеффри Райт, реппер A$AP Rocky нар тогложээ. “Highest 2 Lowest” кино наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Америкийн кинотеатруудаар гарч эхлэх бол есдүгээр сарын 5-наас “Apple TV+” стрийминг үйлчилгээнд байршина.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

02/03/2026
Кино Урлаг

Ким Сү Хён кино урлагт эргэн ирнэ

02/03/2026
Кино Урлаг

“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна

01/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

02/03/2026

Микеланжелогийн “Эцсийн шүүлт”-ийг цэвэрлэж байна

02/03/2026

Ким Сү Хён кино урлагт эргэн ирнэ

02/03/2026

G-Dragon урд насандаа англи хүн байсан гэв

02/03/2026

Том Холланд, Зендаяа нар нууцаар гэрлэжээ

02/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.