Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна
Гадаад мэдээ

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

Урлаг Урлаг22/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эргэн нэгдсэнийхээ дараа Их Британид аялан тоглолтоо хийх гэж буй “Oasis” хамтлагийн шүтэн бишрэгчид тоглолтыг үзэхийн тулд тасалбар, унаа, байр зэрэг зардалд нийт нэг тэрбум фунт стерлингээс /1.3 тэрбум ам.доллар/ давсан хэмжээний их мөнгийг зарцуулах төлөвтэй байна гэж “Barclays” банк тооцоолжээ.

Судалгаанаас үзэхэд, шүтэн бишрэгчид энэ зун болох 17 тоглолтын аль нэгийг нь үзэхийн тулд дунджаар 766 фунт стерлинг зарцуулах төлөвтэй байна. Улмаар нийт 1.06 тэрбум орчим фунт стерлингэд хүрнэ гэж тооцоолж буй нийт зардалд шинэ хувцас, тоглолттой холбоотой бараа бүтээгдэхүүн, хоол хүнс, ундааны борлуулалтыг мөн оруулжээ.

Өнгөрсөн наймдугаар сард “Oasis” хамтлагийн гишүүд болох ах дүү Ноэл, Лиам Галлахер нар 15 жилийн турш үргэлжилсэн маргаанаа эцэслэж, дэлхий даяар аялан тоглолт хийхийн тулд эргэн нэгдэж байгаагаа зарласны дараа тэдний тоглолтын тасалбар асар богино хугацаанд зарагдаж дууссан юм.

“Wonderwall”, “Don’t Look Back In Anger”, “Champagne Supernova” зэрэг хит дуунуудын эзэд ирэх долоодугаар сарын 4-нд Уэльсийн нийслэл Кардифф хотоос аялан тоглолтоо эхлүүлж, дараагийн долоо хоногт төрөлх хот Манчестерт тоглоно. Их Британид болох тоглолтуудыг нийт 1.4 сая орчим хүн үзэх төлөвтэй байна. Аялан тоглолт мөн Буэнос-Айрес, Чикаго, Лондон, Сидней, Токио, Торонто хотуудад болох ажээ.

Харин Британийн “Lloyds” банкнаас өнгөрсөн сард мэдээлснээр, хамтлагийн шүтэн бишрэгчид тасалбарын луйварт 2 сая гаруй фунт стерлинг алдсан байна. Мөн “Oasis”-ын шүтэн бишрэгчид “цагаан алтан” суудал худалдаж авахдаа залилуулсан байж магадгүй гэж Британийн өрсөлдөөнийг хянадаг байгууллага мэдэгджээ. Тус байгууллага зарим тасалбарыг хэт өндөр үнэд хүргэсэн гэх үндэслэлээр “Ticketmaster” агентыг шалгаж эхэлжээ. “Ticketmaster”  уг тоглолтын 900 мянга гаруй тасалбарыг борлуулсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026
Дуу хөгжим Урлаг

Монголын балетын үндэсний VI уралдаан товлогдлоо

01/06/2026
Дуу хөгжим Урлаг

“ХУУР” хөгжмийн наадам энэ жилийн шинэчлэлүүдээ зарлалаа

29/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU-г доромжилж сэтгэгдэл бичсэн иргэн тэнсэн харгалзах ял авчээ

01/06/2026

Сталины дарсны цуглуулгыг дуудлагаар худалдаална

01/06/2026

“Backrooms “ кино албан ёсоор нээлтээ хийлээ

01/06/2026

BTS хамтлаг 15 удаагийн тоглолтоороо 840 мянган үзэгчийг татжээ

01/06/2026

Артур хааны тухай гар бичмэлийг дуудлагаар худалдана

01/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.