Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Balenciaga” брэнд шинэ захирлаа угтан авлаа
Гадаад мэдээ

“Balenciaga” брэнд шинэ захирлаа угтан авлаа

Урлаг Урлаг23/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Францын тансаг зэрэглэлийн “Kering” групп, загвар зохион бүтээгч Пьерпаоло Пиччолийг “Balenciaga” брэндийн шинэ бүтээлч захирлаар томилогдон ажиллах болсон тухай албан мэдэгдэл гаргалаа. Түүний томилгоо нь “Kering” группийн хувьд томоохон өөрчлөлт сэлгээнүүдийн нэг бөгөөд өмнөх захирал Демна Гвасалия “Gucci”-гийн бүтээлч захирлаар шилжсэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Пьерпаоло Пиччоли өмнө нь “Valentino” брэндийн бүтээлч захирал болон бусад олон чухал албан тушаалыг хашиж байсан ба нийт 25 гаруй жил ажиллаж тус брэндийг шинэ түвшинд гарган ирсэн бүтээлч эрхэм билээ. Ер нь дан ганц өөрийн үзлээр загвар зохион бүтээх гэхээс илүү тухайн брэндийн уламжлалт хэв маяг, бусдаас ялгарах ондоошлыг хамтатган брэндийн ирээдүйн дүр төрхийг хэрхэн авч явах нь дизайнеруудын хувьд үргэлж чухал даалгавар байдаг. Энэ ч утгаараа тэрээр “Valentino” загварын ордны түүхийг амжилттай бичиж загварын салбарынхны дунд өөрийн авьяасыг бататган харуулж чадсан билээ. Эмэгтэйлэг байдлыг илүү эрхэмсэг болгож, даашинз гэдэг энгийн нэг хэрэглээ биш гэдгийг тэрээр “Valentino”-гийн он удаан жилийн баялаг түүхтэй сүлэлдүүлэн харуулж чадсан юм.

Үүгээр Итали гаралтай эрхэм “Balenciaga” ордны амин сүнс нь болж ажиллах шинэ эхлэл тавигдах гэж буй. Сүүлийн жилүүдэд тус загварын ордон багагүй шуугиан тарьсан ба зарим талаараа хэт орчин үеийн “Memecore” буюу интернэт давалгаанд суурилсан залуучуудын хэв маяг ажиглагдаж байсан нь Кристобаль Баленсиагагийн амьд ахуйдаа хийж үлдээсэн бүтээлүүд бараг мартагдах шахсан гэж дүгнэж болох.

Тэгвэл энэ удаа Пьерпаоло Пиччоли тус брэндийг хэрхэн авч явах нь сонирхол татаж байна. Тэр өнгөрсөн түүхийг нандигнан сөхөх үү, эсвэл шинэ үеийн залууст хандсан огт өөр өгүүлэмж бичих үү, эсвэл эмэгтэйлэг, уян зөөлөн өнгө аястай “Balenciaga” дахин сэргэх үү. Түүний анхны цуглуулга 2025 оны аравдугаар сард Парисын загварын долоо хоногт танилцуулагдах бөгөөд загварын ертөнцөд шинэ хуудсыг эхлүүлэх түүний бүтээлч ажил өндөр хүлээлт үүсгээд байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Берлиний олимпын сэдэвтэй футболк шүүмжлэл дагуулав

20/02/2026
Хувцас загвар Урлаг

Хаврын баярт зориулсан “Adidas”-ын цамц эрэлттэй байна

19/02/2026
Хувцас загвар Урлаг

“Hello Kitty” дүрийн дизайнер 46 жилийн дараа тэтгэвэртээ гарчээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.