Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Каннын кино наадмын тэргүүн шагналыг Ираны найруулагч хүртжээ
Гадаад мэдээ

Каннын кино наадмын тэргүүн шагналыг Ираны найруулагч хүртжээ

Урлаг Урлаг26/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Каннын олон улсын 78 дахь удаагийн кино наадмын үндсэн уралдаант хэсгийн шилдэг бүрэн хэмжээний киногоор Ираны найруулагч Жафар Панахигийн “Энэ бол зүгээр л осол байсан” (Yek tasadef sadeh) драм кино шалгарчээ.

Кино наадмын дээд шагнал болох “Алтан далдуу модны мөчир”-ийг түүнд бямба гараг /2025.05.24/-т  болсон хаалтын ёслолын үеэр ёслол төгөлдөр гардуулсан байна.

Энэ бол Ираны найруулагч Каннын кино наадмаас хүртэж буй анхны шагнал биш юм. Тэрбээр 1995 онд “Цагаан бөмбөлөг” (Khers nist 1995) бүтээлээрээ Шилдэг дебют кино төрөлд “Алтан камер” шагналыг хүртсэн байна.  2018 онд түүний “Гурван царай” (Se rokh, 2018) кино шилдэг кино зохиолын шагналыг хүртсэн бол 2022 онд “Баавгай байхгүй” (Khers nist, 2022) драм киногоороо шүүгчдийн тусгай шагналаар шагнуулжээ.

Харин гранпри шагнал буюу хоёр дахь нэр хүндтэй шагналыг Норвегийн найруулагч Йоаким Триерийн инээдмийн драм жанрын “Сэтгэл хөдлөлийн үнэ цэн” (Affeksjonsverdi) кино хүртжээ. Наадмын гурав дахь дээд шагнал болох шүүгчдийн шагналыг Франц-Испанийн найруулагч Оливер Лашетийн “Сират” (Sirat), Германы найруулагч Маша Шилинскийн “Нарыг ажиглахуй” (In die Sonne schauen)  гэсэн хоёр кинонд олгосон байна.

Жүжигчин Вагнер Мура Бразилын “Нууц агент” (O Agente Secreto) кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртжээ. Харин шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Афсиа Эрзигийн “Бяцхан Дерниер” (La Petite Derni re) кинонд тоглосон Надия Меллити хүртлээ.

Шилдэг найруулагчийн шагналыг бразил найруулагч Клебер Мендонсу Фильо “Нууц агент” киногоороо хүртсэн бол энэ жилийн шилдэг кино зохиолын шагналыг ах дүү Жан-Пьер, Люк Дарденн нарын “Залуу ээжүүд” (Jeunes mères) кинонд олгожээ.  Шилдэг богино хэмжээний кино төрөлд Тауфик Бархомын “Чамайг үхсэнд би баяртай байна” (I’m Glad You’re Dead Now) кино шалгарсан байна.

“Алтан камер” шагналыг Хасан Хади “Ерөнхийлөгчийн бялуу” (The President’s Cake) драм киногоороо хүртлээ. Шүүгчдийн тусгай шагналыг Хятадын найруулагч Би Ганы “Дахин төрсөн нь” (Kuang ye shi dai) кинонд олгожээ.

Каннын кино наадмын хаалтын өдөр Францын зүүн өмнөд хэсэгт цахилгаан эрчим хүч тасарч наадмыг тасалдуулжээ. Бүс нутгийн цахилгаан хангамжийн оператор компани болох RTE-гийн мэдээлснээр, Канн болон хөрш зэргэлдээ хотуудад 160 мянга орчим айл өрх цахилгаангүй болсон байна. Цагдаа, прокурорын байгууллагууд цахилгаан эрчим хүчийг санаатайгаар тасалдуулсан гэж үзэж байгаа ажээ. Хэд хэдэн кино үзвэр тасалдсан ч зохион байгуулагчид удалгүй цахилгаан үүсгүүрийг асааснаар наадмыг үргэлжлүүлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“AMA 2025” буюу Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө

28/05/2025
Кино Урлаг

“Cannes lions 2025” Монгол Улсыг онцолно

28/05/2025
Гадаад мэдээ Урлаг

“Харри Поттер” цувралын гол дүрүүдийг зарлалаа

28/05/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Ном бүтээлийн дээжээс солилцов

29/05/2025

“Ухаалаг хэрэглээний аялал” хүүхдийн жүжгийг толилуулж байна

29/05/2025

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баяр Хүй долоон худагт болно

29/05/2025

“AMA 2025” буюу Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө

28/05/2025

“Хаан ордны хавар-2025” тусгай хөтөлбөрөөр түүх, өв соёлыг таниулж байна

28/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.