Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Харри Поттер” цувралын гол дүрүүдийг зарлалаа
Гадаад мэдээ

“Харри Поттер” цувралын гол дүрүүдийг зарлалаа

Урлаг Урлаг28/05/2025Шинэчлэгдсэн:28/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Стриминг үйлчилгээний “HBO Max” платформоос шидтэн хүү Харри Поттерын тухай цуврал хийхээр болсноо YouTube хуудсаараа дамжуулан албан ёсоор зарласан. Энэхүү цуврал нь нийт долоон бүлэг үргэлжлэх бөгөөд тус бүр Жоан Роулингийн боть номон дээр суурилсан аж. Төслийн гүйцэтгэх продюсерын ажлыг Нил Блэр, Рут Кенли-Леттс, Жоан Роулинг нар хариуцахаар болоод буй.

Харри Поттерын тухай цувралд Альбус Дамблдорын дүрд жүжигчин Жон Литгоу, Северус Снейпийн дүрд Паапа Эссиеду, профессор Макгонагалд Жанет Мактир, профессор Квиринус Квирреллд Люк Таллон, Хагридын дүрд Ник Фрост, Аргус Филчид Пол Уайтхаус нарын жүжигчид тоглохоор сонгогдоод буй юм.

Тэгвэл цувралын гол дүрүүд болох шидтэний сургуулийн шинэхэн элсэгчид болох Харри Поттер, Хермионе Грэнжер, Рон Уисли нарын дүрд Доминик МакЛафлин, Арабелла Стантон, Аластайр Стоут тоглохоор сонгогджээ. Гол дүрийн гурван жүжигчин 9-11 насны хүүхдүүд юм.

Өнгөрсөн жил эхэлсэн гол дүрийн жүжигчдийн сонгон шалгаруулалтад ойролцоогоор 30 000 гаруй хүүхэд оролцсон байна. Сонгон шалгаруулалт явуулсан албаны төлөөлөгчид албан ёсны мэдэгдэлдээ шалгарсан хүүхдүүдийн жүжиглэх авьяас онцгой байсан гэдгийг тодотгожээ.

Сонирхуулахад, уг цувралд зориулан бичил хот байгуулахаар болжээ. Тодруулбал, цувралын зураг авалтад зориулсан бичил хотыг 1.25 тэрбум ам.доллароор босгох тухай “Collider” хэвлэл мэдээлжээ.

Түүнчлэн цувралын зураг авалт 2026 онд эхлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2027 онд үзэгчдийн хүртээл болгохоор товлоод байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ

03/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026
Кино Урлаг

Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” уран сайхны киногоор илчилнэ

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.