Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»“Улаанбаатар биенналь”-ийг энэ сарын 6-20-нд зохион байгуулна
Дүрслэх урлаг

“Улаанбаатар биенналь”-ийг энэ сарын 6-20-нд зохион байгуулна

Урлаг Урлаг03/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг энэ долоо хоногт буюу 2025 оны зургаадугаар сарын 6-20-нд зохион байгуулна.

Улаанбаатар хот ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд 2023 онд нэгдэж, дэлхийн 90 гаруй улсын 355 гаруй бүтээлч хотуудын эгнээнд багтсан нь Монгол Улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлах, салбарын эзлэх байр суурийг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болж байна.

ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээний үйл ажиллагааны долоон төрөлд гар урлал ба ардын урлаг, дизайн урлаг, кино урлаг, хоолны урлаг, уран зохиол, медиа урлаг, хөгжмийн урлаг багтдаг.

2025 онд эдгээр долоон төрлийн нэг медиа, дүрслэх урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Улаанбаатар биенналь”-ийг санаачлан, хотын иргэдийн оюун санаа, гоо зүйн мэдрэмж, түүх, соёл, урлаг, уран сайхны танин мэдэхүйн хэрэгцээг хангах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулах юм.

“Улаанбаатар биенналь”-ийн ерөнхий хөтөлбөр боловсруулагчаар Монголын урлагийн зөвлөл ТББ, хамтран зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Хөх нар” орчин үеийн урлагийн төв, “Marketainment Mongolia” ХХК, ерөнхий куратороор Австрали улсын куратор Тиан Жан удирдан ажиллаж байна.

Биенналийн үеэр “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдвийн дор олон улсын ерөнхий болон хамтарсан үзэсгэлэн, тайз болон гадна талбайн хөтөлбөр, урлагийн боловсролын хөтөлбөр, куратор, уран бүтээлчдийн сургалт, уулзалт зэргийг тус тус зохион байгуулах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Монголын сайхан орон-2026” үзэсгэлэнг нээлээ

09/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа олон нийтэд дэлгэн үзүүлнэ

08/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Их Британид Байёгийн хивсийг үзэх тасалбарын төлөө арван мянга гаруй хүн өрсөлдөв

03/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Даваагийн Сундуй 15 насандаа “Бишрэлт гүн” цол хүртжээ

17/07/2026

Кэри Маллиган, Билли Айлиш нар “The Bell Jar” кинонд хамтран тоглоно

16/07/2026

Эд Ширан “Номын сан дахь хөгжим” хөтөлбөр санаачилжээ

16/07/2026

Елена Образцовагийн нэрэмжит XVI олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд залуу дуучин Т.Санжаа амжилттай оролцлоо

16/07/2026

Нишимүра Шёо: Монгол хүн бүрийг өдөр тутамдаа морь унаж, монгол гэрт амьдардаг гэж бодсон

16/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.