Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Lilo & Stitch” 2025 оны хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо
Гадаад мэдээ

“Lilo & Stitch” 2025 оны хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо

Урлаг Урлаг03/06/2025Шинэчлэгдсэн:03/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Lilo & Stitch” болон “Mission impossible: The final reckoning” кино бокс оффисын жагсаалтыг тэргүүллээ. Амралтын өдрүүдийн бокс оффисын орлого 149 сая ам.долларт бүртгэгдэж, өнгөрсөн жилийн мөн үеэс 120 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

“Disney”-ийн кино болон анимейшн хосолсон “Lilo & Stitch” кино нь Хойд Америкийн 4,410 кино театраас 63 сая ам.долларын орлого олж, жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. Энэхүү үзүүлэлт нь “Sinners” киноны орлогоос давсан дүн бөгөөд энэ жилийн хамгийн өндөр орлоготой хоёр дахь кино боллоо. Дэлхий даяар тус киноны нийт орлого 610.8 сая ам.долларт хүрээд байна. Энэ нь зөвхөн хэдхэн хоногийн орлого бөгөөд уг үзүүлэлт цаашдаа ч өсөх төлөвтэй байна.

“Disney”-ийн бүтээл болох “Lilo & Stitch” нь анх 2002 онд гарсан, хайр, гэр бүл, нөхөрлөлийн талаар өгүүлдэг инээдэм, уянгын анимэйшн буюу хүүхэлдэйн кино юм. 2025 онд уг киног дэлгэцнээ дахин амилуулж ийнхүү амжилтад хүрээд байна.

Харин “Sinners” кино долоо дахь долоо хоногтоо 5.2 сая ам.долларын орлогыг нэмж олсон бөгөөд АНУ дахь нийт орлого нь 267.1 сая ам.доллар, дэлхийн хэмжээнд 350.1 сая ам.долларт хүрсэн байна.

Түүнчлэн 2025 оны бокс оффисын хамгийн өндөр орлоготой кинонуудын дунд Хятадын “Ne Zha-2” нь дэлхий даяар 2.2 тэрбум ам.долларын орлого олж, дэлхийн хэмжээнд тэргүүн байрт жагсаж байна. Харин “A Minecraft Movie” нь АНУ-ын зах зээлд 947 сая ам.долларын орлогоороо тэргүүлж байгаа бол “Lilo & Stitch” нь дэлхийн хэмжээнд 610 сая ам.долларын орлогоор гуравдугаарт, АНУ-д хоёрдугаарт бичигдэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүд тодорлоо

12/01/2026
Кино Урлаг

ФОТО: “Алтан бөмбөрцөг” кино наадмын улаан хивсний ёслолоос

12/01/2026
Кино Урлаг

“Гарьд магнай”-н Удвалыг одоо цагт авчирсан “Задлаагүй захиа”-гийн Мядаг

12/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“NCT WISH” хамтлаг Монголд хийсэн нэвтрүүлгээ цацна

12/01/2026

Дэвид Моррисын бадмаараг хүзүүний зүүлтийг зөвхөн Женнид зориулж тусгайлан урлажээ

12/01/2026

“Самсунг”-ийн ерөнхийлөгчийн хүү Өмнөд Солонгосын тэнгисийн зэвсэгт хүчинд албан тушаал хаших болжээ

12/01/2026

Алдарт дуучин Андреа Бочелли олимпын нээлтэд оролцоно

12/01/2026

Харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулийг брайль бичгээр унших боломжтой боллоо

12/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.